Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Оюу толгой” болон “Рио Тинто” компаниуд тэтгэлэг гардууллаа


“Оюу толгой” болон “Рио Тинто” компани өнөөдөр 2021-2022 оны  хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламж  гардууллаа. 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3,600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна. 

“Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр,  сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр  олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын  хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг  оюутнууддаа олгодог онцлогтой. 

Энэ жилийн хувьд “Оюу толгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах  эрхийг 22 оюутанд, “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн Шинжлэх Ухаан, Технологийн Их  Сургууль (ШУТИС)-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд  тус тус гардууллаа. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн  зорилготой эл хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюу толгой” болон “Рио Тинто”  компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. 2021 оноос эхэлсэн таван жилийн  хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал,  аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт  хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн  санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13  судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор  шийдвэрлэлээ.  

  • Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад нөлөөлөх нөлөөллийг  цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал 
  • Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг  боловсронгуй болгох 
  • Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил  
  • тодорхойлох системийн судалгаа 
  • Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур 

Тэтгэлэгт хөтөлбөр болон судалгааны санхүүжилтэд шалгарсан оюутнууд, багуудад баяр хүргэж,  цаашдын ажил сурлагад нь амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
ХААН Банкны систем доголдсонтой холбоотой 14 хүндхэн, хөгжилтэй пост
2
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
3
11 цагийн өмнө
Инфлюенсер эмэгтэй NFT мийм зарж 10 хоногийн дотор 5.5 сая ам.доллар олжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.