UBLife Logo
Спорт

Уран гулгалт | К.Валиева алдаа гаргасан ч түүнийг гүйцэх тамирчин байсангүй

Ub.life
Ub.life
Уран гулгалт | К.Валиева алдаа гаргасан ч түүнийг гүйцэх тамирчин байсангүй

Бээжин-2022 олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн болж өндөрлөлөө. Дуулиан шуугианы гол төвд буй К.Валиева гурвалсан аксель үсрэхдээ алдаа гаргасан нь ховор тохиолдол байв. Энэ улирлын бүхий л тэмцээнд ямар ч алдаагүй гүйцэтгэж, дэлхийн дээд амжилтыг удаа дараа шинэчилсэн билээ. 

Харин А.Щербакова хоёрдугаарт орж, Японы тамирчин Каори Сакамото гуравдугаарт орлоо. 

Уран гулгалтын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн пүрэв гаригт болж, медалийн эзэд тодорно. Сонирхуулахад, К.Валиева хэрэв медаль хүртвэл шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахгүй, асуудал нэг мөр болсны дараа болгоно гэдгээ ОУОХ мэдээлээд буй. 

1. Камила Валиева - 82,16 

2. Анна Щербакова - 80,20

3. Каори Сакамато - 79,84 

4. Александра Трусова - 74,60

5. Вакаба Хигучи - 73,51 

6. Ён Ю - 70,34 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
11
0
1
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.