UBLife Logo
Нийгэм

Мөсний баярын үеэр Улаанбаатар-Хатгал чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэнэ

Ub.life
Ub.life
Мөсний баярын үеэр Улаанбаатар-Хатгал чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэнэ

 “Фоккер 50” агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатар-Хатгал чиглэлд техникийн нислэг гүйцэтгэж Хатгал (ZMHG/HTM) нисэх буудалд амжилттай газарджээ. 

Буух зурвасыг хатуу хучилттай аспалт болгохгүй л бол зун нислэг үйлдэхэд хэцүү. “Фоккер-50” дунд оврын агаарын хөлөг өнөөдөр Хатгал нисэх буудалд амжилттай газардсан. Өдийд цэвдэг гэсээгүй байгаа учраас техникийн нислэг үйлдсэн юм.

Энэ талаар “Mongolian Airways” компанийн Гүйцэтгэх захирал Б.Маргадаас тодрууллаа. Тэрбээр “Хатгал нисэх буудалд арваад жилийн өмнө онгоц буулт хийдэг байсан ч сүүлийн хэдэн жил ерөөсөө нислэг үйлдээгүй. Шалтгаан нь, Хатгал орчимд газрын цэвдэгтэй. Зундаа бороо их орохоор шавар үүсч нислэгийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Хатгал нисэх буудлыг байнгын үйл ажиллагаатай болгохын тулд буух зурваст зайлшгүй засвар хийх ёстой. Буух зурвасыг хатуу хучилттай аспалт болгохгүй л бол зун нислэг үйлдэхэд хэцүү. “Фоккер-50” дунд оврын агаарын хөлөг өнөөдөр Хатгал нисэх буудалд амжилттай газардсан. Өдийд цэвдэг гэсээгүй байгаа учраас техникийн нислэг үйлдсэн юм. Энэ удаагийн нислэгээр цэвдэг гэсэхээс өмнө тодорхой хугацаанд Хатгалд онгоц буух боломжтой гэдгийг баталлаа. Бид Хатгал нисэх буудлыг түр зурвасаар ашиглах зөвшөөрлийг сарын хугацаатайгаар аваад байна. Мөсний баярын үеэр Улаанбаатар-Хатгал чиглэлд хоёр удаагийн нислэгийг зорчигчтойгоор хийхээр төлөвлөөд байгаа юм. Цаашид энэ чиглэлд өвөл, зуны улиралд байнгын нислэг үйлдэх сонирхолтой байгаа, энэ нь Хатгалын нисэх буудлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манайх Улаанбаатар-Мөрөн чиглэлд зөвхөн захиалгат нислэгийг үйлддэг. Хатуу хучилттай зам ашиглалтад орсноос хойш энэ чиглэлд эрэлт эрс багассан. Улмаар хуваарьт нислэгүүд зогсоод буй юм” хэмээн ярьсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.