UBLife Logo
Спорт

Б.Энххүслэн 30 төрөл, зайд усанд сэлэлтийн Монгол Улсын рекордыг эзэмшиж байна

Б.Энххүслэн 30 төрөл, зайд усанд сэлэлтийн Монгол Улсын рекордыг эзэмшиж байна

Усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын АШТ өнөөдөр Сүхбаатар аймгийн усан бассейнд эхэллээ. Тус тэмцээн гурван өдрийн туршид үргэлжлэх бөгөөд 281 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. 

Энэхүү тэмцээний өмнө 25 метр болон 50 метрийн усан бассейны Монгол улсын рекордыг эзэмшиж буй тамирчдыг танилцуулж байна. "Орчлон" клубийн тамирчин ОУХМ Батбаярын Энххүслэн 30 төрөл, зайд Улсын рекордыг эзэмшиж буй нь хамгийн онцлох үзүүлэлт юм. Харин түүний төрсөн дүү ОУХМ Б.Энхтамир таван төрөл, зайд Монгол Улсын рекордыг эзэмшиж байна. 

Мөн энэ оны насанд хүрэгчдийн Улсын АШТ-ий үеэр 100 метрийн араар даллах сэлэлтээр 1.06.31 амжилт үзүүлж, ОУХМ цолны болзол хангасан "Сэлэм Загас" клубын тамирчин Э.Ариунтамир дөрвөн төрөл, зайд Улсын рекордыг эзэмшиж байгаа аж. Харин Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ М.Дэлгэрхүү долоон төрөл, зайд, "Сэлэм загас" клубийн залуу тамирчин Б.Жүрмэд найман төрөл, зайд Улсын рекорд эзэмшиж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.