Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуусын жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн 17 үйл явдал


Өчигдрөөс (2022.04.08) хойш Төв талбай дээр залуус цуглан, тайван жагсаал хийж, залуусын төлөөлөл Засгийн газарт 8 шаардлага хүргүүллээ. Өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхээр хараат бусаар сэтгэл зүрхээ даган цугласан залуусын жагсаалын үеэр цөөнгүй эерэг зүйлс анзаарагдсан юм. 

#1 Ажлын цагаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг болгон албан байгууллагууд ажилчдадаа цалинтай чөлөө өгч байв. 

#2 Жагсагчдыг үнэ төлбөргүй Төв талбай руу дөхүүлэн өгөх такси: 

#3 Жагсаалын эхний өдөр Төв талбай дээр номын худалдаа зохиогдож байсан ч тэд ч бас жагсаалыг дэмжин, талбайгаас буулаа.

#4 Үүрийн 04:00 цаг хүртэл зуу зуун залуус цуглан жагссан ч ширхэг ч хоггүй байв. 

#5 Эхний өдөр жагсагчдын тоо нэмэгдсээр байсан тул зам руу оруулах, аливаа осол аваар, зөрчил гарахаас сэргийлсэн юм. 

#6 Хүн бүхэн юу чаддаг, түүгээрээ бусдыгаа дэмжиж, чадах бүхнээ хийхээр хичээж байсан нь хамгийн сэтгэл хөдөлгөм байлаа. 

#7 Багш нар ч оюутнууддаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож байлаа. 

#8 Талбай дээр нэгэндээ ус, кофе, цай дөхүүлэн өгч буй хүмүүс цөөнгүй байлаа. 

#9

#10 

#11 Жагсаалын эргэн тойронд ч эерэг хандлага, эерэг үйл явдлууд өрнөсөөр байв. 

#12 Залуус хайртай амьтантайгаа хамт эх орондоо чадах бүхнээ хийн тайван, аз жаргалтай амьдармаар байгаагаа илэрхийлсээр байна. 

#13 Жагсаалын хамгийн бяцхан оролцогчийн хайр хүргэн, сэтгэл хөндөх лоозон: 

#14 Тэгш хүртээмжтэй нийгмийн төлөө залуус цугласан гэдгийг бид мартаж болохгүй. 

#15 Гадаадад ажиллаж, амьдардаг залуус ч үзэл бодлоо илэрхийлэн "хамт" байгаагаа бидэнд мэдрүүлсээр байна. 

#16 Өдрөөс өдөрт улам ёс зүйтэй, соёлтой болж буй залуус байгаагаараа л хамгийн том дуу хоолой болсон юм. 

#17 Ирээдүйнхээ төлөө дуу хоолойгоо өргөж буй бяцхан жагсагч: 


Жич: Иргэний эрхээ эдлэн тайван жагсаж буй залуус та бүхэндээ аюулгүй байдлаа чухалчилж, анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
2023.03.08
#WomenWhoDare | Томоко Ибүкүро: Баялаг амьдралтай учир маргааш үхнэ гэсэн ч харамсахгүй...
2
2023.03.07
Кибер хамгааллын тухайд Израилаас сурч болох 7 чухал зүйл
3
2023.03.02
“Шөнө буусан аадар”. 20 жилийн дараах гэрчүүдэд зориулав
санал болгох
1
11 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
15 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
3
134
1
0
2
4
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.