Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгэж байгаа юм. Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа тохиолдолд дээрх хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлтээр бүртгэхгүй, хичээл нэмэхгүй.
Сонирхуулахад, энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.