Чөлөөт цагаараа сонирхолтой таавар таах дуртай юу? Ном, кино, дуу, тоо, үг таах сонирхолтой таавар бүхий тоглоомуудыг нэгтгэн хүргэж байна. Бүгд өдөр бүр шинэчлэгддэг тул заваараа тоглоход тун зугаатай байх болно.
#1 Framed - Кино
Киноны хэсгийг дүрсэлсэн зургийг хараад нэрийг нь таах тоглоом. Өдөр бүр шинэ киноны таавар ордог. Эхний үгийг бичээд кино сангаас нэрээр нь хайх боломжтой.
#2 Heardle - Дуу
Дууны хэсгээс сонсоод уран бүтээлч, дууны нэрийг таана.
#3 Octordle - Үг
5 үсэг бүхий үг таах тоглоом. Ногоон өнгө нь тухайн үсэг үгэнд зөв байрлалаар орсон болохыг илтгэх бол шар өнгө нь тухайн үсэг үгэнд орсон боловч буруу байрлалд байгааг илтгэнэ.
#4 Wordle - Үг
Octordle-тэй ижил дүрэмтэй New York Times-ийн тааварт тоглоом.
#5 Bookdle - Ном
Ном, зохиолч, яруу найраг, уран зохиолтой холбоотой үгсийг таах тааварт тоглоом. Дүрэм нь Wordle-тэй ижил.
#6 Nerdle - Тоо
Тэгшитгэлийн хэсэг, хариуг таах тааварт тоглоом.
#7 Actorle - Жүжигчин
Жагсаалтанд байгаа бүх кинонд тоглосон нэг жүжигчний нэрийг таах тоглоом.
8. Dordle- Үг
Wordle дэндүү амархан санагдаж байвал Dordle-ийг тоглоорой.
9. Quordle - Үг
Wordle шиг дүрэмтэй. Гэхдээ нэг зэрэг 4 үг таана.
10. Worldle - Улс орон
Улс орнуудын нэрийг таах тааварт тоглоом.
11. Squabble - Үг
Wordle шиг гэхдээ олон тоглогч зэрэг тоглож болно.
12. Bikle - Дугуй
Дугуй унадаг, хорхойтой хэн бүхэнд таалагдах сонирхолтой тааварт тоглоом.