Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу


Зургаан сартай хамт зун ирлээ! Дулаахан үдэш алхан, сэтгэл тань гэгэлзэж, хаашаа ч юм яараад, нэг л догдлом байна уу? Зөөлөн бороотой, зүрх догдлом халуухан энэ сард биднийг ямар чухал үйл явдал, романс, адал явдал хүлээж байгаа бол? 

1. Хонь (3/21-4/19)

Дур булаам бөгөөд хүчирхэг хонь минь, шинэ сардаа тавтай морил. Ангараг гараг Хонины ордод байрлаж буй энэ үед та эрч хүчээр цэнэглэгдэх болно. Юу алдаж буйгаа бус юуг хийж чадаж байгаадаа төвлөрөх ухаан тэвчээр сорьсон сар эхэллээ! Од эрхсийн эгзэгтэй байрлалд очсон энэ сарын эрч хүчээ ашиглан өөрийгөө сорих томоохон алхам хийж, удаан хугацаанд хойшлуулсан үйл хэргээ амжуулдаг юм шүү. Нэг зориглоод эхэлчихсэн байхад таны төсөөлөөгүй олон боломж, үүд хаалга өөрсдөө нээгдэх болно. 

Хайр сэтгэл таныг ивээнэ, хамгийн халуухнаар дурлана гэж хүлээх хэрэггүй. Ер нь л хүлээлтгүй байх нь сэтгэлд таатай, дурсамжтай зуны эхлэл байх болно. Хүсэвч хясна гэдэг шиг зүрх сэтгэлээ хүчилж, дургүй зүйлсээ хийж, очмооргүй байгаа болзоондоо очих гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Ямар ч шийдвэр гаргасан өөрийнхөө тав тух, үнэ цэнийг ухамсарлан хандаарай. Удаан хугацаанд сэтгэл зовоосон харилцааг нэг тийш нь цэгцлэх цаг иржээ. Хостой залуусын хувьд сэтгэлд таатай, амар амгалан хайр сэтгэлийг мэдэрсээр байх болно. Түүндээ хайртай гэдгээ мэдрүүлж, амьдралд тань байгаад талархсаар байгаарай. 

Санах үг: "Юу хүснэ, түүнийгээ хий"

Танд зориулах дуу:

2. Үхэр (4/20-5/20)

Хаврын турш үүрсэн ачаагаа хөнгөлж, бие сэтгэлээ амраах цаг болжээ. Танд амралт хэрэгтэй байна. Долдугаар сар хүртэл Ангараг гараг Хонины ордод байрласан тул таны өрсөлдөх чадвар, эрэмгий хурц дүр төрх хүчтэй мэдрэгдэх болно. Давуу талаа ашиглан амьдралын чухал асуудлуудаа нэг мөр шийдвэрлээрэй. Өөрчлөлтөд бэлэн байж, болзошгүй зүйлсийг таамаглах нь танд тустай.

Хайр сэтгэлээс чухам юу хүсдэгээ өөртөө тодорхой болгохоос нааш таны хүссэн хэн нэгэн гарч ирэхгүйг санаарай. Энэ сарын шийдэмгий байдлаа ашиглан удаан харж явсан нэгнээ болзоонд урь. Крашаа шуудхан л өөрийн болгохоор тэмцэж эхэл! Өөр нэгэнд алдах, цаг хугацаа үрэгдэхийг харан суухыг хүсэхгүй л байгаа бол яг одоо зориглоорой. 

Санах үг: "Айвал бүү хий. Хийвэл бүү ай"

Танд зориулах дуу:

3. Ихэр (5/21-6/20)

Өөрийн орон зайг эрхэмлэгч ихэр минь, таныг адал явдлаар дүүрэн шинэ сар, шинэхэн зун хүлээж байна! Бие дааж, тусдаа гарч, өөрийн нэр дээр хадгаламж үүсгэж, өөрийн гэх ширээтэй болох зэргээр өөрийн орон зайг бүрдүүлэхэд таатай сар. Өөртөө анхаарч, эрүүл хооллож, өөрчлөгдөж буй бие махбодоо анзаарах нь эерэг өөрчлөлтүүдийн эхлэл байх болно. 

Үнэхээр хэн нэгэнд сэтгэлтэй болох, эсвэл хэн ч үгүй учраас хэнтэй ч хамаагүй дотносох гэж оролдох нь тэнгэр газар шиг л зөрүүтэйг та энэ сард ойлгоно. Хонины ордонд байрласан Ангараг гарагийн нөлөөллөөр та ер бусын сэтгэл өөдрөг болж, өөрийгөө ч эргэн тойрноо ч хайрлан энэрэх сэтгэлээр дүүрэх болно. Сэтгэл рүүгээ өнгийж, чухам юу хүсэж буйгаа мэдэрч, одоо цагтаа амьдрахыг хичээ. Хостой ихрүүдийн хувьд хайртыгаа гэнэтийн болзоонд урьж, романтик үдшийг өнгөрүүлэхийн зэрэгцээ хайртай хосууд ч өөрийн гэсэн орон зай, эрх чөлөөтэй байх хэрэгтэйг санаарай. 

Санах үг: "Өчигдөр өнгөрсөн. Маргааш болоогүй. Өнөөдөр л жарга!"

Танд зориулах дуу:

4. Мэлхий (6/21-7/22)

Шинэ сардаа тавтай морил! Гэхдээ тавтай морилохоосоо өмнө өнгөрсөн сараа өөрийнхөөрөө үнэлж дүгнээрэй. Хонийн ордонд байрласан Ангараг гарагийн нөлөөллөөр энэ сард таныг дүүрэн эрч хүч, хүсэл шунал, хийж үзэхийг хүссэн олон адал явдал эзэмдэх болно. Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай хором мөч, өдрүүд байдгийг санаарай. Өдөр бүрийг дурсамжтай өнгөрүүлэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Амар амгалан, дотоод сэтгэлийн баяр хөөртэй байх нь л хангалттай юм шүү. Чухал шийдвэр гаргах бол түр азнаад гарч болох үр дагавруудыг "эрүүл" ухаанаар тунгаагаарай. 

Хайр сэтгэл гэж таны хувьд юу вэ? Үүнийг өөрөөсөө асуун шинэ сараа эхлүүлээрэй. Үргэлж дэргэд байх уу? Байнга болзох уу? Хол ч хамаагүй нэгнээ сэтгэлдээ тээх үү? Чин сэтгэлийн дотносол, хайр сэтгэл гэдэг үргэлж итгэл найдвар, үнэнч байдал, халамжин дээр тогтдог болохыг санаарай. 

Санах үг: "Эрвээхэй далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө үзүүрт салхи шуурдаг"

Танд зориулах дуу:

5. Арслан (7/23-8/22)

Зуны адал явдал, "ан"-даа бэлэн үү, арслангуудаа? Нэг хэмнэлээс нөгөө хэмнэлд амархан шилжих төрөлхийн авьяастай арслангууд энэ сарыг харьцангуй амар амгалан өнгөрөөх төлөвтэй байна. Хонийн ордонд байрласан Ангараг гарагийн нөлөөллөөр сарын дундуур танд чухал шийдвэр гаргах цаг ирэх болно. Хүрээлэл, эргэн тойрноосоо асуулгүй энэ удаа өөрийнхөө хүслийг дагаарай.

Гэнэтийн болзоо, санаанд оромгүй амьдралын эргэлтэд бэлэн үү? Удаан хугацаанд өөртөө гаргаж чадаагүй шийдвэрээ гаргаж, хэн нэгэнд нэгэнт сэтгэл алдарсан болохоо сарын 20-ноос хойшоо та ухаарах болно. Өмнөх учралаа бүрэн мартаж, тавьж явуулж, эгэл энгийн дурсам болгон үлдээх цаг иржээ. Хостой арслангууд хайртыгаа улам илүү хайрлахын зэрэгцээ дараагийн үе шатанд орох бэлтгэлээ хийх төлөвтэй байна. 

Санах үг: "Өөрийнхөөрөө!"

Танд зориулах дуу:

6. Охин (8/23-9/22)

Цоо шинэ сард бэлэн үү? Шийдэмгий, бие даасан, ухаалаг охины ордныхон энэ сарыг нэгэн хэвийн эхлүүлэх ч од эрхэс таныг шинэхэн адал явдалд урьж байна. Амьдралаа энэ хэвээр нь байлгах уу, өөрчилж, хүсдэг шигээ өдрүүдийг бүтээх үү? Энэ бол таны сонголт. Хүсвэл гарч зугаал, удаан холбоо тасарсан найз руугаа залга, хэрэгтэй үедээ уучлалт гуй, крашаа яг одоо л болзоонд урь. Бардам зангаа түрхэн хойш тавьж, учран ирж буй боломжуудад өөрийгөө нээлттэй байлга. 

Хайр дурлалын харилцаагаа тодорхой байлгаж, шулуухан харилцааг баримтлах нь цаашид тустай. Хостой охинууд энэ сарын 20-нд онцгой анхаарч, муудалцахаас зайлсхий. Эс бөгөөс сарын сүүлээр харилцаа улам ч дордох болно. Чин сэтгэлээсээ ярилцаж, нэгэндээ цаг гаргах нь харилцаанд өглөөний салхи шиг дутагдаж байна. 

Санах үг: "Хайр сэтгэлд ялагч, ялагдагч гэж үгүй"

Танд зориулах дуу:

7. Жинлүүр (9/23-10/22)

Буй бүхний тэнцвэрийг тогтоогч жинлүүрхэн минь, шинэхэн сар хэдийн эхэлжээ. Яг одоогийн амьдралдаа шинэчлэл хийхийг хүсвэл өөрийгөө өөрчлөхөөс эхлээрэй. Гадаад дүр төрхөө өөрчилж, байнга очдог газраа сольж, дандаа явдаг замаасаа өөр газраар явах гэхчлэн жижигхэн бөгөөд чанартай өөрчлөлтүүд танд гайхмаар үр дүнг авчрах болно. 

Таны хувьд хайр дурлалд эрх чөлөө хэр чухал вэ? Үүнийгээ л хайртдаа, харж явдаг хүндээ, болзоот залуу/ бүсгүйдээ өгөхийг хичээгээрэй. Хайр сэтгэлийг хүчээр, хүслээр олж авдаггүй. Тэр хэрэгтэй үедээ, зөв цагтаа танд ирэхийг санан зүрх сэтгэлээ аядуу тайван бөгөөд дулаахан илчээр дүүрэн байлга. Сарын дундуур од эрхсийн нөлөөллөөр сэтгэл хямарч мэдэх тул өөрийгөө хайрлаж, дотоод сэтгэлээ ч тордохоо мартуузай. 

Санах үг: "Сайхан хоолыг таашаан иддэг хүн муу хүн байдаггүй"

Танд зориулах дуу:

8. Хилэнц (10/23-11/21)

Хүчирхэг, өөрийн гэсэн татах увдистай, ер бусын хилэнц минь, шинэ сардаа тавтай морил. Амьдралаа өөрчилж, том төсөл ажил эхлүүлж, чухал шийдвэр гаргах эгзэгтэй сар ирлээ. Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байхыг хүсвэл өдөр тутмын жижиг үйлдлүүдээ анзаар. Өглөө эрт босож дадах, шинэ хүрээлэлд зориглон орох, холын аялалд ганцаараа явах гэхчлэн зоригтой зүйлсийг хийснийхээ дараа та харамсахгүй. 

Өнгөрсөн харилцаагаа эргэн нэг удаа хараарай. Сурсан, ойлгосон, мэдэрсэн зүйлсээ сүүлчийн удаа эргэцүүлэн бодоод түүнийг бүр мөсөн тавьж явуул. Шархалсан зүрхэнд шинэхэн хайр тогтож чадахгүйг сана. Цоо шинээр хайрлаж, сэтгэлдээ сэрүүхэн агаар оруулан тайтгарах цаг иржээ. Хостой хилэнцийн ордныхон үнэнч байдал, нэгнээ гэх гал халуун сэтгэлийг мэдэрсээр байх болно.

Санах үг: "Ертөнцийг ойлгохыг хүсвэл өөрийгөө чагна"

Танд зориулах дуу:

9. Нум (11/22-12/21)

Амьдралынхаа жижигхэн зүйлсийг ч үнэлж хүндэтгэх шинэхэн сар ирлээ. Огт төсөөлөөгүй зүйлст амжилт гаргаж, өөрийн мэдэлгүй өөрөөсөө өөр үйлдлүүд хийх вий. Сарын эхний 10 хоногт бие чагнаж, өдөр тутмын эрүүл дадлуудаар өөрийгөө хайрлаарай. Сарын сүүлчээр эрч хүч муудаж, эргэн тойрондоо муухай аашлах, ажилдаа бүтэлгүйтэж мэдэх тул анхаарал болгоомжтой байж, ямар ч эрсдэлд урьдчилан бэлтгэлтэй бай. Энэ сард хийсэн, бүтээсэн, хичээсэн зүйлстээ та хожим өөртөө талархах болно.

Хөнгөн харилцааг дараагийн шатанд ахиулж, үргэлж л сэтгэл татдаг нэгнээ эргэлт буцалтгүйгээр өөрийн болгох сар юм шүү. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлж, гадаад дотоод дүр төрхөө хайрла. Үнэхээр чин сэтгэлийн хайр уу, хуурамч сээтэгнэл үү гэдгийг та зөнгөөрөө мэдэх тул өөртөө үнэнч байгаарай. 

Санах үг: "Өөртөө хайртай хүн хамгаас сэтгэл татам байдаг"

Танд зориулах дуу:

10. Матар (12/22-1/19)

Шинэхэн сарын мэнд. Од эрхэс таныг тойрон хүрээлж, шийдвэрүүдийг тань ивээхэд бэлэн болжээ! Гадаад ертөнц таныг хэн болгохыг хүсэж байгаагаас үл хамааран өөрийнхөө дотоод сэтгэлийн дуудлагыг сонсоорой. Бусдын төлөө л гэсээр өөрийгөө мартчихдаг эелдэг зөөлөн матрын ордныхон энэ сард бие сэтгэлээ энхрийлүүштэй. Цалингаа хуримтлуулах, өөртөө цаг гаргах, дуртай номоо унших, ганцаараа амралтад явах зэргээр энергиэ цэвэрлээд аваарай.

Хайр сэтгэлийн тухайд юу хүсэж байна, түүнийгээ гүйцэлдүүлэхэд таатай сар. Ганц бие байх, хааяа болзоонд явах, хостойгоо албан ёсоор үерхэх гээд л та ямар ч төрлийн харилцаанд байсан аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун байх нь чухал болохыг санаарай. 

Санах үг: "Хайрлуулахыг хүсвэл хайрла"

Танд зориулах дуу:

11. Хумх (1/20-2/18)

Төсөөлөл мөрөөдлөө ажил хэрэг, амьдрал, бодит байдал болгох сар иржээ. Ид шидэнд итгэсээр, амьдралаа өөрчлөгдөхийг хүлээсээр суух уу, эсвэл яг одоо эхлүүлж өөрийн гараар бүтээх үү? Энэ бол таны сонголт. Та ямар ч шийдвэр гаргасан өөрийнхөө төлөө хийх хэрэгтэйг санаарай. Ажил төрөл, хичээл сурлагын хувьд өөрийгөө дайчлах нь зуны төгсгөлд томоохон амжилтад хүргэх болно. Цалингаа нэмүүлэх, нүүх, ажлаа өөрчлөх зэрэг шийдвэрт хянамгай хандаарай. 

Ганц бие хумхуудын хувьд догдлол, шохоорхол, болзоогоор дүүрэн байна. Хайр сэтгэлийг мэдрэхийг хүсдэг шигээ түүнд мэдрүүлээрэй. Гэхдээ яарах хэрэггүй. Жинхэнэ сэтгэл хэсэгхэн холдлоо гээд алга болчихдоггүй, нэг удаа уулзахгүй байлаа гээд хөрчихдөггүйг санаарай. Тэвчээртэй байж, хэн хэндээ эрх чөлөө олгох нь урт удаан гайхалтай хайрын эхлэл байх болно. Хостой хумхууд ч өөртөө эрх чөлөө олгож, өөрийгөө илүү их хайрлаарай. 

Санах үг: "Сайхан зүйлийг хүсвэл өөрөө бүтээ"

Танд зориулах дуу:

12. Загас (2/19-3/20)

Өөртөө эзэн байж, өөрийгөө хайрлаж, өөртэйгөө цагийг өнгөрүүлж дадсан загасхан минь, эрсдэл адал явдлаар дүүрэн сарыг өнгөрүүлэхэд бэлэн үү? Тухтай бүсээсээ гарч, шинэ танихгүй далайд зориглон шунгах сар ирлээ. Хүсэл сонирхол нэгтэй хүрээлэлд орж, гадаад ертөнцийг таних мэдэхэд таатай үе. Од эрхсийн нөлөөллөөр таны гадагш чиглэсэн эрч хүч нэмэгдэх тул нөхөрсөг дотно зан төрхөөрөө бусдаас ялгаран гялалз.

Хайр сэтгэлийг чин зүрхэндээ амтлахыг хүсвэл эргэлт буцалтгүйгээр түүнд итгэхээсээ өмнө өөртөө итгээрэй. Өнгөрсөн харилцаагаа эргэн дурсах нь гунигтай, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлэх ч та дурсамж болгон үлдээх үү, сэтгэлдээ тээсээр байх уу гэдгээ өөрөө шийд. Болзооны санаачилга гаргаж, өөртөө тав тухтай цаг хормыг өнгөрүүлэхийг хичээ. Хайр сайхан ч амьдралд аз жаргалыг мэдэрч болох зүйлс түм бум байдгийг санаарай. 

Санах үг: "Дурсамж гэдэг үй олон одоо цагийн нийлбэр юм"

Танд зориулах дуу:


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
9
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2022.06.29 129.205.124.225

Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй дараах хаягаар холбоо бариарай: [email protected], манай эмнэлэгт бөөр яаралтай шаардлагатай тул бид бөөрөнд тань хангалттай хэмжээний мөнгө өгөх болно. имэйл хаяг: [email protected] Үнэ: 780,000 доллар. та мөн манай @ zonal төв оффистой холбоо барьж болно. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг бол дэлхийн хэмжээнд танигдсан үндэсний эмнэлэг юм

0 Хариулах


Доржпүрэв 2022.06.03 192.82.76.204

Эх сурвалжаа дурдах хэрэгтэй гэж бодож байна. Баярлалаа.

0 Хариулах


Зочин 2022.06.11 202.126.90.35

Yg zuv eh survalj heregtei bna

0 Хариулах