UBLife Logo
Кино

Найруулагч Тодд Филлипс "Joker" киноны 2-р ангийг бүтээж буйгаа зарлалаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Найруулагч Тодд Филлипс "Joker" киноны 2-р ангийг бүтээж буйгаа зарлалаа

2019 онд нээлтээ хийсэн "Joker" киноны дараагийн ангийг бүтээж буй тухай тус киноны найруулагч Тодд Филлипс инстаграм хаягтаа мэдээлжээ. Киноны 2-р ангийг "Joker: Folie à Deux" хэмээн нэрлэсэн бөгөөд кино зохиолын бэлтгэлийн шатанд яваа аж. 

"Folie à Deux" гэх үг нь "хоёр хүний солиорол", "хуваалцсан төөрөгдлийн эмгэг" гэх утгатай латин үг. Тэгэхээр 2-р ангид Харли Куинны дүр гарах талаар таамаглаж болох юм.

Бүр эсвэл 1-р ангид Томас Уэйн үнэндээ Жокерийн аав байж болох талаар өгүүлсэнчлэн 2-р ангид Жокер болон Бэтмэний дүр холбогдож магадгүй талаар дуулиан гараад байна. 

Найруулагч шинэ ангийн нээлтийн талаар тодорхой мэдээлэл дурдаагүй юм. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.