UBLife Logo
Кино

"The Last of Us"-ийн "Зомби" мөөгөнцөр аалзанд халдварласан тохиолдол гарчээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
"The Last of Us"-ийн "Зомби" мөөгөнцөр аалзанд халдварласан тохиолдол гарчээ

"Зомби мөөгөнцөр"-ээр халдварласан Тарантулаг Перугийн Амазонд ажилладаг судлаач видео бичлэгт буулгажээ.

Энэхүү мөөгөнцөрийг Кордицепс гэдэг бөгөөд “The Last of Us” телевизийн шоу, видео тоглоом дээр гардаг зомбиг энэхүү мөөгөнцөрөөс сэдэвлэсэн юм.

Кордицепс нь амьд биетийг өөрийн удирдлагадаа оруулж, үйлдлийг нь хянадаг төрлийн маш аюултай мөөгөнцөр бөгөөд энэ хугацаанд зөвхөн шоргоолж болон жижиг цохонд халдварлаж байсан юм.

The New York Botanical Garden-ийн мөөгөнцөр судлаач, туслах куратор Жоао Араужо;

“Ойролцоогоор 45 сая жилийн өмнө мөөгөнцөр анхны шоргоолжийг халдварлуулсан гэж бид үзэж байгаа. Анх шоргоолж бус цох хорхойд халдварладаг байсан ч дараа нь шоргоолжинд халдварласан. Учир нь тэд яг ижил модны их биед амьдардаг байж таарсан юм.” хэмээжээ.

Араужо 35 орчим мөөгөнцөр шавжийг зомби болгодог нь батлагдсан тухай мэдээлсэн байгаа бөгөөд эдгээр нь АНУ, Бразил, Япон болон Африкийн зарим хэсэгт байдаг гэнэ.

Энэхүү бичлэгээс та шоргоолж зомби болж хувирч буй бичлэгийг үзэх боломжтой.

Харин ийнхүү аалзанд халварласан байгаа нь маш олон хүнийг сандаргах хэмжээний үйл явдал болсон юм. Учир нь өнгөрсөн жил Их Британийн Манчестерын их сургуулийн Мөөгөнцрийн халдварыг судлах судалгааны ажилтан Норман ван Рижн,”’The Last of Us’ цувралын эхний анги дээр эрдэмтэд ярилцлага өгч буй хэсэг гардаг. Мөөгөнцөр ямар аюултай тухай, бас нэг л өдөр хүмүүст халдварлах боломжтой тухай ярилцдаг шүү дээ. Би түүнийг 100 хувь үнэн гэж хэлнэ. Энэхүү мөөгөнцөр хүнд халдварлах магадлал ирээдүйд бий” хэмээн ярьсан байдаг.

Судлаач Крис Кетола бичлэгийнхээ үеэр, “Мөөгөнцөр мэдрэлийн системийг нь бүхэлд нь хяналтандаа авч, энэхүү аалзыг яг энэ байршилд авчирсан байна. Тэгээд үхэх үед нь биеэс нь салаалан ургаснаараа өөр нэгэн тарантулад тархан байрших боломжийг өөртөө нээж өгч байгаа юм“ хэмээн ярьжээ.

Хүмүүс мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй ч дархлаа муутай хүмүүс тэр тусмаа их өртөх аюултай болдог. Бидний дархлаа бол биднийг хамгаалж буй гол зүйл. Мөөгөнцрийн халдвар мөн шоргоолжинд амьдарч, халдварлуулж байгаагийн шалтгаан нь шоргоолжны биеийн дулаан 26.7 градус орчим. Харин хүний биеийн дулаан дунджаар 36.7 градус. Тэгэхээр мөөгөнцөр бидэнд халдварлахын тулд биеийн хэмийн өөрчлөлтөд тэсвэртэй болж мутацид орох хэрэгтэй болно. Тэгэхээр яг одоо халдварлах боломжгүй байгаа ч ирээдүйд цаг уурын өөрчлөлт, мутаци, янз бүрийн өөрчлөлтөөс үүдэн хүнд халдварлах боломжтой аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.