Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хоосон дэлгэц ширтэн ажиллаж буй ерөнхийлөгчийн зураг солонгосчуудыг гайхашруулав


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнгөрсөн долоо хоногт Испани улсад дөрвөн хоногийн айлчлал хийсэн юм. Хөх ордноос Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Ким Кеон Хи хоёрын Испанид хийж буй айлчлалтай холбоотой 12 зургийг өнгөрсөн ням гарагт цацжээ. Гэтэл тэдгээрээс нэг зураг нь олон нийтийг гайхшруулж, цахим орчинд ярианы сэдэв болж байна. 

Тодруулбал, Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хоосон компьютерийн дэлгэцийн ард ажиллаж буй зураг ийн маргаан дагуулжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэхдээ, Юн Сүк Ёл өнгөрсөн мягмар гарагт туслахуудтайгаа уулзалт хийж, дараа нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлдэж байх үеэр энэ зургийг дарсан хэмээжээ. 

Гэсэн ч олон нийтийн хардалт намжаагүй учир Ерөнхийлөгчийн тамгын газар даваа гарагт дахин мэдэгдэл гаргасан байсан. Уг мэдэгдэлд "Ерөнхийлөгчийн зургийг нийтлэхдээ аюулгүй байдал болон бусад шалтгааны улмаас монитор эсвэл Ерөнхийлөгчийн уншиж буй баримт бичигт юу байгааг харуулахгүй байхыг хичээдэг. Бид Хөх ордонтой холбоотой аливаа зургийг нийтлэхдээ няхуур ханддаг. Гэтэл биднийг шоу хийж, ажиллаж байгаа мэт дүр эсгэж байна хэмээн гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна" гэжээ.

Холбоотой мэдээлэл: Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тухай 8 БАРИМТ

Эх сурвалж: Yonhap

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
5 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
6 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХАХА 2022.07.06 64.119.24.140

Маус эдрээ барьсныг хараарай

0 Хариулах


ХАХА 2022.07.06 64.119.24.140

Энэ угаасаа ком ашиглахаар царай биш байна

0 Хариулах