Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Илүү амар амгалан сэтгэлийг цогцлоох бясалгалын 7 төрөл


Одоо цагтаа амьдрах, сэтгэлийн түгшүүр шаналлаа даван гарах, аливаад уужуу тайван ухаанаар хандан илүү амар амгалан, аядуу, аз жаргалтай өдөр тутмын амьдралд бясалгал гайхалтай тус болдог. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс бясалгаж, бясалгалыг олон янзаар хөгжүүлсээр ирсэн нь өдгөө дараах 7 төрөлд хамаарах юм. 

Бясалгал ямар ач холбогдолтой вэ? 

  • Анхаарал төвлөрөх сайжирч, үр бүтээл нэмэгдэнэ
  • Сэтгэл гутрал, стресс, ядаргааг багасгаж, өөрийгөө ойлгоход тусална
  • Стресс, сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдахад суралцана
  • Уран төсөөлөл, бүтээлч байдлыг сайжруулна
  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
  • Чанартай нойр авах, унтаж амрахад тусална
  • Илүү аз жаргалтай, амар амгалан сэтгэл зүйг бүрдүүлнэ 

1. Сэтгэлгээний бясалгал

Яг одоо төрж буй бодол сэтгэлээ анзааран мэдрэх нь сэтгэлгээний бясалгал юм. Хаана ч, хэзээ ч бясалгаж болох бөгөөд нүдээ анин, тухтай сууж, өөрийн амьсгалаа анзаарахаас эхэлнэ. Бодол мэдрэмжээ бүрэн дүүрэн мэдэрч, бодлуудаасаа өөрийгөө чөлөөлөх нь бясалгалын гол зорилго. 

2. Сүнслэг бясалгал

Христийн залбирлал болон бусад шашны зан үйл нь энэ төрөлд хамаардаг. Өөрийн бий болгосон залбирлын хэсэгтээ өдөр бүр тухлан сууж залбирах нь сүнслэг бясалгал болдог аж. 

3. Анхаарал төвлөрүүлэх бясалгал 

Хүн өөрийн таван мэдрэхүйгээ нэгэн зэрэг мэдэрч бясалгахуй юм. Амьсгалаа тоолох, хүрд эргүүлэх, эрх эргүүлэх, лаа ширтэх гэх мэт нэгэн үйлд төвлөрөн бясалгах нь эхэндээ анхаарлаа сатааруулахгүй байхад хүндрэлтэй ч улмаар гүн төвлөрлийг бий болгоход оршино.

4. Хөдөлгөөнт бясалгал

Иога хийх, алхах, цэцэг услах, тай-чигаар хичээллэх, мөргөл үйлдэх гэх мэт биеийн хөдөлгөөнтэй хослуулсан бясалгал нь бие сэтгэлээ илүү ойлгон мэдэрч, хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэлээ саруултгах ач холбогдолтой.

5. Мантра бясалгал

Хинду болон Буддизмд өргөн ашигладаг мантра бясалгал нь нэгэн хэмийн давтагдах дуу чимээгээр дамжуулан бодлоо цэгцлэхэд зорьдог. Үг, тарни, тарнийн дуун, эсвэл энгийн "ом" хэмээх уншлагыг давтамжтай үйлдэх нь гол онцлог.

6. Зааварт бясалгал

Бидний ашигладаг заавар чиглүүлэгтэй бясалгалын аппликейшн, танхимын бясалгалын сургалт зэрэг нь энэ төрөлд хамаардаг. Багш чиглүүлэгчтэй бясалгах нь анхан бясалгагчдад илүү зохимжтой.

7. Бодлын бясалгал 

Эерэг дулаан, аз жаргалтай бодлуудыг өөртөө сануулан, амар амгалан, зөөлөн дулаан мэдрэмжээр өөрийгөө дүүргэн бясалгах хэрэгтэй. Лааны гэрэлд болон байгалийн чимээнд бодлын бясалгал хийх нь хамгийн их үр дүнтэй байдаг аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
Өчигдөр
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
Өчигдөр
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.