UBLife Logo
Бусад

Дуучин PSY-ийн тоглолтын тайзыг хурааж байсан монгол залуу нас баржээ

Дуучин PSY-ийн тоглолтын тайзыг хурааж байсан монгол залуу нас баржээ

Алдарт дуучин PSY-ийн Каннөн хотод хийсэн "Summer Swag 2022" тоглолтын дараа тайзыг буулгаж байсан монгол залуу харамсалтайгаар осолдсон нас баржээ.

Солонгосын цагаар 7 сарын 31-ны 15 цаг 52 минутын үед энэхүү осол болсон бөгөөд хориодхон настай монгол залуу тайзны гэрлийн цамхгийг буулгах гэж байх үедээ 20 орчим метрийн өндөр дээрээс унасан байна. 

Залуу ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэгдсэн боловч тэр дороо нас баржээ. Энэхүү харамсалтай осол 7 сарын 30-нд болсон тоглолтын маргааш нь тохиолджээ. Цагдаагийн зүгээс тус ажилтан хөл алдан унасан байх магадлалтай хэмээн үзсэн байна. Мөн борооноос шалтгаалан ийм хэрэг гарсан байх өндөр магадлалтайг тогтоожээ.

Уран бүтээлч PSY-ийн P Nation лэйблийн зүгээс энэхүү явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, мөн дахин ийм явдал гаргахгүй байх талаас чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Тус тоглолт 300 тонн цэвэр ус ашиглаж цацсан, тоглолтын дараа олон хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэтээр олон хэл ам дагуулаад байсан юм.

Эх сурвалж: Koreaboo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.