Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Төр данхайж, хэвлэл жижгэрсээр байх уу?


Ардчилсан тогтолцооны амин сүнс амь тавьжээ


М.Уламбадрах

Данхар төр Монголд даналзаж байгааг нэгхэн жишээгээр харуулъя. 2022 оны эхний 6 сарын байдлаар төр, засгийн байгууллагуудаас телевизээр цацуулсан нэвтрүүлгүүдийг доорх хүснэгтээс харна уу. 

ЗурагТайлбар






Давтагдсан тоогоор 4493 удаа нийт 8,763,174 секундын туршид Төрийн нэрээр мэдээлэл цацжээ. (Эх сурвалж: Maxima) “Ардын эрх”-ээс авхуулаад “Энергийн урсгал Эрдэнэбүрэн”, “Амрыг эрье”, “Хүүхдийн баярын мэнд хүргэе” хүртэл хурал тойм, мэдээ, сэдэвчилсэн нэвтрүүлэг, ярилцлагууд.

Телевизүүд үнэт цагаа засаг, төрдөө хандивлаж бас худалдана. Хэвлэлүүд өөрсдөө бие даан ажиллахаа больж бусдын бэлэн мэдээллийг дамжуулагч төдий л болон хувирсны шинж тэмдэг. Зүй нь ардчилсан тогтолцооны амин сүнс - хэвлэл мэдээлэл нь Засаг төрөөсөө зай барьж байх ёстой гэдэг. Гэтэл хэвлэлд хамгийн их зар сурталчилгаа нийлүүлэгч нь Засгийн газар болон торойжээ. Компаниуд зар сурталчилгааны талбарт хүчин мөхөстөж, Засгийн газрынхаа хөлд чирэгдэх нь тэр. Одоо тэд хэвлэлээсээ зайтай орших боллоо. Дундаж нэг телевиз ”Өргөн нэвтрүүлгийн хууль”-иар сар бүр үзэгчийн хураамж 80 орчим сая төгрөг авч байна. Дээр нь засаг, төрийн мэдээллийг түгээсний төлөө төлбөр аваад урсгал зардлаа хаана, хувийн хэвшилтэй ажиллах, мөнгө олох хүчин чармайлт хэрэггүй, захирал эзэн  “хүн шиг амьдарчихна”. Энэ байдлаас болж сэтгүүлч нэртэй бүхэн мэдээллийн сайт хийж, компани бүр телевиз нэртэй хүн үздэггүй суваг нээж байна.

Хариуцлагатай сэтгүүл зүйд нэвтрүүлгийг хэн хийсэн нь тодорхой, хариуцлага хүлээх редакц хэн болох нь ч ойлгогдохоор байх учиртай. Гэвч Та ихэнх нэвтрүүлгээс хэн хийснийг нь олж харахгүй. Тодорхой гэгдэх нь “Дуулга”, ”Хилчин”, “Сүлд” , “Аврагч”, “Намуун-Зэт”.... Эндээс харахад хүчний байгууллагууд дэргэдээ бөхийн дэвжээтэй байдаг шигээ  өөрийн нэрийн студитэй байдаг бололтой.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд 13 хүн, Нийслэлийнхэд 12, яам, агентлаг бүр өөрийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай. Тэдний үндсэн ажил нь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээлж, харьяа даргынхаа “бишрэм үйлс”, “буянт” үйл ажиллагааг сурталчлах, түгээх аж. Зарим нь олон нийтийн сүлжээнд “хэрүүл” хийх давхар үүрэгтэй ч байх шиг. Төрд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтны тоо нь бүртгэлтэй, редакцтай хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллагсдын тоог давж мэдэхээр юм.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд сэтгүүл зүйн салбарын арай дөнгүүр мэргэшиж яваа хүмүүсийг сорчлон татах нь ёс мэт болов. Хэвлэл мэдээллийн салбар бие даасан бизнес болж чадаагүй, өрсөлдөхүйц цалин өгч чадахгүй байгаатай холбоотой байх. Гол нь Засгийн газар нь хувийн хэвшлээсээ илүүг хүний нөөцдөө амлаж чадаж буй нь “гайхамшиг”. Ардчилсан тогтолцооны үнэт зарчим нь Засгийн газар хувийн хэвшлээ давамгайлах, гүйцэж түрүүлэх бус жам ёсоор өсөж дэвжихэд нь саад болохгүй явдал байдаг сан, уг нь. 

Төр маань данхайсаар, хэвлэл маань жижгэрсээр... эцэстээ юу болох болоо?!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Уржигдар
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.