Өмнөд Солонгос улсад 80 жил тохиогоогүй хүчтэй аадар бороо орж буйн улмаас 7 хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Зун болгон Солонгос улсад хүчтэй аадар бороо ордог ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор аадар борооны хэмжээ, давтамж улам ихэссэн тухай мэдээллийг мэргэжилтнүүд өгөөд байгаа юм. Сөүл хотын төв хэсэг буюу нийт 25 гаруй сая хүний оршин суудаг хэсэг үерт автаад буй бөгөөд энэхүү явдлаас үүдэн амиа алдсан 7 хүний нэг нь байшингийн зооринд гацсан 13 настай хүүхэд байсан нь олон хүний зүрхийг шархлуулж байна. Үүнээс гадна 6 хүн сураггүй алга болоод байгаа юм. Бороо энэ долоо хоногт цааш үргэлжлэн орох магадлалтай байгаа гэнэ.
1.

2.

3.

4.

5.

6.
7.

8.
9.

10.
11.

12.

13.
14.
15.