UBLife Logo
Newsfeed

Хайр дурлалын бүхий л асуудлыг хөндөн ойлгуулах Солонгосын шилдэг 8 болзооны шоу

Хайр дурлалын бүхий л асуудлыг хөндөн ойлгуулах Солонгосын шилдэг 8 болзооны шоу

Болзооны шоу нэвтрүүлгүүд яагаад ч юм сэтгэл татам, хөгжилтэй, заримдаа ичмээр, догдолмоор байдаг шүү дээ. Та байсан бол хэнийг нь сонгох байсан, яах байсан гээд л үнэхээр хөгжилтэй. Тэгвэл дараах шоунуудыг сонирхоод үзээрэй.


1. Heart Signal

Солонгост хамгийн алдартай тус шоу нийт 3 бүлэгтэй бөгөөд 4 эмэгтэй, 4 эрэгтэй тус бүр оролцдог. Тэд сарын хугацаанд хамт амьдрахдаа болзож, нэг нэгнээ илүү танин мэдэж, сонирхолтой оролцогчдын амьдрал, хувь хүн гээд бүх зүйлийн тухай мэдэх боломжтой байдаг байна. Гэвч тэд шууд таалагдаж байгаа хүндээ сэтгэлээ хэлэх хориотой бөгөөд нууц захидал илгээдэг байна. 

2. EXchange

2021 оны 6 сард анх цацагдсан уг шоу салж сарнисан хосууд дахин хамтдаа оролцох бөгөөд нэг бол хуучин хостойгоо эргэн нийлэх эсвэл шинэ хүнтэй харилцаа эхлүүлэх боломжтой. Мөн тэд аль болох өөрсдийнхөөрөө байх бөгөөд зураг авалтын баг зөв хүмүүсийг сонгоход 5 гаруй сарыг зарцуулсан гэнэ.

3. Love Catcher

Хоёр хэсэгт хуваагдсан 10 хүн оролцох ба нэг бүлэг нь "Love Catchers" буюу хайрын төлөө, нөгөө хэсэг нь "Money Catchers" буюу 50 сая вон хожихын төлөө оролцоно. Тэд сарын турш хамт амьдрах ба хэрэв хоёр өөр бүлгийн хүмүүс нэг нэгэндээ татагдвал тоглоомоос хасагдах журмаар явна.

4. Single’s Inferno

6 залуу, 6 бүсгүй арал дээр цуг амьдрах бөгөөд нэг нэгэндээ татагдан, сонголт хийсэн хоё хамтдаа диваажингийн мэт арал дээр хамт цагийг өнгөрүүлэх эрхтэй болж, бусад нь тамын гэх хуучин арал дээрээ байрлан үлдэнэ. Хосуудын зорилго нь хамтдаа диваажингийн арал дээр байж, хосдоо үнэнч үлдэх юм. 

5. Somebody

10 оролцогчид бүгд бүжигчид байх бөгөөд тус бүр өөр өөр хэв маягаар бүжиглэдэг. Тэд нэг нэгэндээ бүжиглэх ба бие биедээ таалагдсан хос хамтдаа бүжиглэж хөгжмийн клипэн дээр бүжиглэж өөрсдийгөө харуулах боломжтой. 

6. Divorced Singles

Салалтын дараа ганцаар үлдсэн 4 залуу, 4 бүсгүй хайр сэтгэл, адал явдал эрж хайн нэгэнтэйгээ цуг байх бөгөөд өөрсдийн мэдээллийг нэгнээсээ нууцлах ёстой. 2021 оны 7 сард анх гарсан ба дугаар бүр дээр даалгавар биелүүлэх гэх мэт сонирхолтой зүйлсийг хийдэг байна.

7. Love & Joy

4 эрэгтэй, 4 эмэгтэй оролцогчид орох бөгөөд тэд нөхөрлөл үү эсвэл хайр дурлал уу гэдэг дээр гацсан хүмүүс байх болно. Мөн тус нэвтрүүлэг хөтлөгч болон ментортой явагддаг бөгөөд хайр дурлал, амьдралын асуудлууд дээр зөвлөгөө өгч тусалдаг байна.

8. Change Days

Салахад тун ойрхон байгаа 3 хос оролцох ба тус 6 оролцогч өөрсдийн асуудлыг хуваалцах болно. Мөн үүний хажуугаар өөр хүнтэй хос болон болзоонд явж, нэг нэгнээ илүү танин мэдэх болно. Үүний дараа тэд асуудлаа шийдэхийг оролдох уу эсвэл салж, өөр хүн сонирхох уу гэдгээ шийддэг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.