Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ленин оргилд хөлөө хөлдөөж гацсан Х.Бумхишигийг аврах баг Улаанбаатараас нислээ


Далайн түвшнээс дээш 7134 метр өндөрт байрлах Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийж явсан "Цэгц" клубийн тэргүүн Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас 5800м өндөрт бууж чадахгүй гацсан байдалтай байгаа юм.

Түүнд туслахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар өнөөдөр Улаанбаатараас хөдөлжээ. 

Тэд Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй шийдэх аж. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд дөрөв дэх хоногтоо ууланд гацаад буй юм.

Тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийнхүү хугацаа алдахад хүрчээ. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа гэж  Уулчдын Үндэсний холбооны мэдэгдэв.  

Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, "Жаргалант" уулчдын клуб, "Цэгц" клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
2
17 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
19 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.