Улс орнууд дэлхийн дулааралтай тэмцэн, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэхээр хамгийн хямд үнэтэй, өргөн хүрээг хамарсан тасалбаруудыг гаргасаар байна. Испани улс есдүгээр сарын 1-ээс он дуустал бүх нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон бол Герман улс сарын турш бүх төрлийн нийтийн тээврээр зорчих 9 еврогийн үнэ бүхий тасалбарыг худалдаанд гаргав.
Тэгвэл Австри улс улсынхаа хаанаас ч хаашаа ч бүх төрлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой нэг өдрийн 3 еврогийн үнэ бүхий тасалбарыг гаргажээ. Хот доторх болон хот хоорондын автобус, метро, галт тэрэг зэрэг бүх нийтийн тээврээр чиглэл үл харгалзан үйлчлүүлэх юм.
2018 онд Австри улсын нийт зам тээвэрт оролцож буй хүмүүсийн ердөө 16 хувь нь нийтийн тээвэр ашигладаг байжээ. Улмаар замын түгжрэл, агаарын бохирдол, тээврийн хэрэгслээс ялгарах хүлэмжийн хий үлэмж өссөн тул тус улсын Засгийн газраас нийтийн тээврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж буй нь хүн бүрт ээлтэй, хямд үнэтэй тасалбар юм. Тус улс 2040 гэхэд автомашины хэрэглээг 54 хувь бууруулан, өдөр тутам дугуй унах эсвэл алхдаг хүмүүсийн тоог 2 дахин нэмэгдүүлж, нийтийн тээврийн хэрэглээг 40 хувьд хүргэхийг зорьж байна.
Эх сурвалж: CNN