Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагдаагүй байжээ

8-р ангийн спойлер агуулсан болно.


Үзэгчдийн сэтгэл хөдлөлөөр "наадсан" House Of The Dragon цувралын наймдугаар анги өчигдөр цацагдлаа. 

Ужиг өвчиндөө идэгдэн, эрх мэдлээ алдсан Висерис хаан, Ранирагийн хүүхдүүдийг хамгаалахаар эцсийн удаа төмөр сэнтийдээ заларч буй түүний дүр төрх, Дэймоны ахдаа үзүүлж буй хүндэтгэл, халуун ам бүлээрээ барьсан оройн зоог гээд үзэгчдийн сэтгэлийг хөндсөн хэсгүүд олон байв. 

Раниратай хуримласнаас хойш зургаан жилийн дараа Кингс Ландад эргэж ирсэн Дэймон ахыгаа хэрхэн доройтож, муудсаныг харна. 

Дрифтмаркыг хэн залгамжлах тухай талууд мэтгэлцэх үед Висерис хаан орж ирдэг бөгөөд төмөр сэнтий рүү алхаж очих тэнхэлгүй болсон түүнийг Дэймон түшиж, титмээ унагахад нь авч өгдөг. Ах, дүү хоёрын харилцаа, Дэймоны Висерист үзүүлж буй хүндэтгэл, чин сэтгэлийг хэдхэн хормын үггүй үзэгдлээр харуулж чадсан нь House Of The Dragon цувралын хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг байлаа хэмээн үзэгчид хэлэлцэж буй. 

Тэгвэл энэ хэсэг зохиолд огт байгаагүй, зураг авалтын үеэр санамсаргүй болсон явдал гэдгийг найруулагч Гита Пател баталжээ. Тэрбээр EW-д өгсөн ярилцлагадаа: 

"Сэнтий рүүгээ очих чадалгүй болсон сул дорой Висерист Дэймон тусалж буй үзэгдэл байдаг. Эхлээд нэг цэрэг туслахаар ирэхэд Висерис цааш түлхээд "Үгүй ээ, үгүй. Би өөрөө чадна" гэж хэлдэг. Мэдээж түүнд бардам зан байгаа болохоор. Удалгүй хажууд нь дахиад нэг хүн ирэхэд Висерис цэрэг байна гэж бодтол дүү нь байж таардаг. Энэ хэсгийн зураг авалтыг хийж байсан эхний өдөр нь Пэддигийн (Висерис) титэм уначихсан. Матт (Дэймон) титмийг авч өгөхөд бид зураг авалтыг зогсоолгүй үргэлжлүүлсэн юм. Харин дараа нь энэ хэсэг ах дүүгийн харилцаанд гарч буй эргэлтийг харуулсан чухал үзэгдэл болсныг бид гурвуулаа ойлгосон. Ямар ч үггүй хэсэг шүү дээ.

Ийм санамсаргүй зүйл гарсанд би хувьдаа маш баяртай байна. Титмийг чинь авахыг хүсэж байна гэх эхлэхээс "Би чиний титмийг зүүж өгөөд, хаан ширээндээ суухад чинь тусална" гэдэг төгсгөлийг харуулсан маш хүнд, эргэлтийн цэг шиг санагдсан" гэжээ.

Дашрамд дурдахад, House Of The Dragon цувралын 1,6,7 дугаар ангийг Мигель Сапочник, 2,3,10 дугаар ангийг Грег Яйтанс, 4,5,9 дүгээр ангийг Кларе Килнер, наймдугаар ангийг энэтхэг гаралтай Гита Пател нар тус тус найруулжээ. Одоогийн байдлаар өчигдөр цацагдсан 'The Lord of the Tides' хэмээх наймдугаар анги IMDB сайт дээр 9.5 үнэлгээ авсан нь бусад ангиудаасаа хамгийн өндөр үнэлгээтэй байгаа нь юм. 

Холбоотой мэдээлэл: House Of The Dragon | Тайвин Ланнистерын энтэй 'Чигчий' буюу Отто Хайтауэр

House Of The Dragon | 'Луугийн өв залгамжлагчид'

House Of The Dragon | Крагас Драхар, Гурвалсан холбоо, Степстоуны тухай тайлбарууд

House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
3
2022.09.12
House Of The Dragon | Тайвин Ланнистерын энтэй 'Чигчий' буюу Отто Хайтауэр
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.