Moon Dance хамтлаг 2022 оны Латин Формейшн бүжгийн ДАШТ-д "The Power of the 4 elements" буюу "Дөрвөн махбодийн хүч" сэдэвт зохиомжоор оролцох гэж байна. Тус хамтлагийн тухай мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.
1. Үүсгэн байгуулсан нь
Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд клубээ байгуулж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. Анх үүсгэн байгуулагдсан үед бүжиглэж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдөр хүртэл бүжиглэсээр байна.

2. Хамтлагийн лого
Moon Dance хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол улсын Төрийн сүлдийг бүтээсэн УГЗ Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн.


3. 2016 онд ДАШТ-нд тавдугаар байранд шалгаран финалдсан анхны Ази хамтлаг болсон төдийгүй Монгол улс чансаагаараа гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байв.

(2016 он)

(Анхны цом)
4. Монголын анхны Бүжгийн Спортын Олон улсын хэмжээний 24 мастерууд багтдаг.

5. Бүжигчдийн дундаж нас 24.
Хамгийн залуу тамирчин 14 настай У.Мишээл анх 2018 онд тэмцээнд оролцож байв. Хамгийн ахмад тамирчин 35 настай А.Түмэндэмбэрэл энэ онд оролцож байна.
6. Хамтлагт нийт 4 хос байдаг гэнэ.
Очирхүүгийн Саранхүү: (IG: Sarankhuu_O) & Оюунцэцэгийн Оюунбат (IG: Oyunbat_moondance)

Эрдэнэ-Очир (IG: rdnetower) - Халиун (IG: khaliun_dancer)

Өлзий-Орших (IG: Oorii_moondance) - Оюунтөгс (Oyuntugs_u)

Отгонжаргал (IG: otgonjargal_moondance) - Нандин-Эрдэнэ (IG: nandiushkaaaaa)

7. ДАШТ-нд оролцож байсан бүжгүүдийг та бүхэн эндээс үзэх боломжтой аж.
2014 онд “Tarzan”
Бүжгийг дэглэсэн О.Саранхүү