Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Итаевонд болсон Хэллоуны аймшигт ослын талаарх БҮХ мэдээлэл


БНСУ-ын Итаевон дүүргийн нарийн гудамжинд болсон Хэллоуны баярт их хэмжээний хүн цугласны улмаас 154 хүн амь насаа алдан, зуу гаруй хүн гэмтэл бэртэл авсан нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт, хар бараан өдрийн нэг боллоо. Өнгөрсөн бямба гарагийн орой тус гудамжинд 100 мянга гаруй хүн цугласан бөгөөд нарийн гудамжинд хэт бөөгнөрөл үүсэн, эхэндээ чөлөөтэй зорчиж байсан хүмүүс бага багаар шахцалдан, хөдлөх бүү хэл амьсгалах хүнд бэрх болон агаарын дутагдалд оржээ. Тус улс энэхүү аймшигт үйл явдлын дараа Хэллоуны үйл ажиллагаануудыг цуцлан, үндэсний хэмжээнд гашуудал зарлаад байна. 

Яагаад ийм их хэмжээний бөөгнөрөл үүссэн бэ? 

Итаевоны Хэллоуны баяр нь Ази тивийн хамгийн алдартай тэмдэглэлт өдрийн нэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд коронавирусийн улмаас зохиогдоогүй нь энэ жил асар их хэмжээний хүн цуглахад нөлөөлжээ. Цар тахлаас хойш хүмүүс анх удаа маск зүүн, хүн хоорондын зайгаа барилгүйгээр ийн Хэллоуны үйл ажиллагаанд оролцсон юм.

Чухам юу болсон бэ?

Зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар үйл ажиллагаа эхнээсээ хараа хяналт багатай байсан нь аймшигтай бөөгнөрөл үүсэхэд нөлөөлжээ. Учир нь 10 сая гаруй хүн амтай Сөүл хотын оршин суугчдын хувьд олны хөл хөдөлгөөн нь байнгын үзэгдэл учир хараа хяналтыг эхнээс нь гойд чухалчлан анхаараагүй аж. Амьсгал боогдож, давчдаж, биеийн байдал нь муудаж буй хүмүүсийн чимээ эргэн тойрны цэнгээний газруудын нүргэлсэн дуу чимээ, хөгжимд дарагдан тусламж хүргэхэд багагүй хугацаа шаардагджээ. 

Яаралтай тусламжийн анхны дуудлага 22:24 цагт ирсэн бөгөөд албаныхан маш хурдан очсон боловч тусламж хэрэгтэй хүмүүсийн олоход хүндрэлтэй байжээ. Хэллоуны хувцас өмссөн хүмүүс орилон тусламж хүссэн боловч олон хүн баярт оролцож байна хэмээн эндүүрч анзаараагүй нь харамсалтай. 

Хохирогчид хэн байсан бэ?

Амиа алдагсад өсвөр насныхан голдуу хориод насны залуус байжээ. Итаевон дүүрэг нь загварлаг хувцаслалт, цэнгээний газруудаараа алдартай бөгөөд хохирогчид дунд үүргэвчтэй аялагчид, олон улсын оюутнууд ч цөөнгүй байв. Амиа алдсан 154 хүн дотор АНУ, Хятад, Иран, Тайланд, Шри-Ланка, Япон, Австрали, Норвеги, Франц, Орос, Австри, Вьетнам, Казахстан, Узбекистан зэрэг 26 гадаадын иргэн байсан тухай мэдээлжээ. 

Албаныхан юу гэв? 

Олны дунд хий цацсан, гал гарсан ямар нэгэн үзэгдэл болоогүй бөгөөд хүмүүсийн зүрх зогссон шалтгааныг албаныхан шалгаж байна. Бямба гарагийн шөнө 500 гаруй гал сөнөөгч, 1100 цагдаа, 70 орчим төрийн албан хаагч зэрэг 1700 гаруй онцгой албаныхан ажиллаж, олон тооны хүмүүсийг авран хамгаалж, анхны тусламж хүргэжээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёол арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний гашуудал зарласан бөгөөд шуурхай хурал зарлан нас барагсдын хэн болохыг аль болох хурдан олж тогтоохыг тушаал болгожээ. Олон зуун хүн хайртай дотны хүмүүсээ амьд үлдсэн эсэхийг мэдэж чадаагүй хэвээр гашуудсаар байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
16 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
16 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
8
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.