11 сарын 4-ний энэхүү өдөр та бүхний хараахан мэдээгүй байж болох 14-ийн тоотой маш сонирхолтой баримтуудыг хүргэх гэж байна. Бас энэ онцгой тоотой холбоотой энэхүү нийтлэл дунд танд зориулсан нэгэн бэлэг нуугдаж байгаа шүү.
1. Сахиусан тэнгэрийн тоо гэгддэг. Энэ тоо танд байнга харагдаж, таныг дагаж байвал таныг аз ивээж байна гэсэн үг бөгөөд шинэ эхлэл, чухал зурвасыг бэлгэддэг байна. Энэ тоог байшингийн дугаар, машины, утасны дугаар гээд хаанаас ч хамаагүй харж эхэлбэл танд ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байна гэсэн үг бөгөөд амжилт гаргахын төлөө зүтгэж, өөрийгөө илүү анхаарах ёстойг ч сануулдаг.

2. Маш олон оронд 13 дахь давхрыг 14 хэмээн нэрлэсэн байгаатай таарч болдог гэнэ. Учир нь 13 гэдгийг муу ёрын тоо хэмээн ойлгодог учих 12 давхраас шууд л 14 давхар болох нь элбэг.

3. 14 бол тооны мэргийн ухаанд хамгийн эхний дөрвөн тооны нийлбэр.
4. Энэ жил залуусын анхны брэнд болох BE brand-ийн 14 жилийн ойр тохиож байгаа юм байна. BE brand ийнхүү 14 насны ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ гоё бэлэг бэлдсэн нь 14 хоногийн 14GB дата. Хэрэглэгч та энэхүү бэлгээ авахыг хүсвэл Mobicom аппликэйшнээр орж идэвхжүүлэхэд л хангалттай гэнэ.

5. Мөн Мобиком апликэйшнээр 14GB дата багцаа идэвхжүүлээд, өөрийн сошиал хуудсандаа #BeLovesUs хаштагийг ашиглан пост, стори оруулсан залуусаас 14 азтаныг санамсаргүй түүврийн аргаар шалгаруулж дараах бэлгийг бэлэглэнэ гэнэ.
8 ялагчид Samsung Galaxy Buds Live чихэвч,5 ялагчид Samsung Galaxy Buds Pro чихэвч,Супер ялагчид iPhone 14 гар утас.
6. Аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Юнг нь эго бидний ухамсарт бодол санаа болон дурсамж дээр суурилан гарч ирдэг тухай 14 боть бичсэн байдаг. Үүнийг мөн сахиусан тэнгэрийн тоотой холбон боддог.

7. Гэгээн хайрын баярын өдөр 2 сарын 14-нд тохиодог.

8. Тарот хөзрийн хувьд 14 гэх тоо нь даруу байдал, бодитоор харах ухаан, өөрийгөө хянах чадвархыг илэрхийлдэг.

9. Хэрэв сонирхож байвал 14 тооны нэртэй дуунууд хэд хэд бий.
10. Дэлхийн шилдэг брэнд Apple-ийн хамгийн сүүлд гарсан iPhone 14 утас яг одоо шуугиан тарьж байгаа билээ. iPhone цувралын түүхэнд байгаагүй олон гайхалтай шинэчлэлүүдээр хүмүүсийг гайхшруулаад буй iPhone 14 утсыг та өөрийн биеэр туршиж үзэхийг хүсвэл Мобикомын салбараар үйлчлүүлээрэй. Эсвэл хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой юм байна шүү.

11. Хүн инээмсэглэхэд 14 булчин хэрэг болдог гэнэ. Харин хөмсөг зангидахад 43 булчин хэрэгтэй гэнэ ээ.

12. 14-р зуунд "Хар үхэл" хэмээх хөнөөлт тахал Европ, Ази, Африк тивд тархаж 25 сая хүний аминд хүрсэн гэдэг.

13. "Сонет" нь 14 мөрөөс бүтсэн шүлгийг хэлдэг.

14. XIV Далай лам буюу Арван дөрөвдүгээр дүрийн Далай лам Дээрхийн гэгээнтэн Данзанжамц 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан юм.
