Дэлхийн хүн амын арав гаруй хувь нь солгой гартай байдаг гэжээ. Эрт дээр үед зарим оронд солгой хүүхдийг хүчээр баруун гараар бичдэг болгодог байсан гэдэг. Солгой хүмүүс агуу суутан болдог, авьяастай гэх мэт олон яриа байдаг. Ингээд Солгой гартай дэлхийн алдартнуудын талаар мэдээллийг хүргэе.
Александр Македонский

Алдарт жанжин маань солгойгоо тун сайн ашигладаг байлаа. Тэрээр 700 солгой цэрэгтэй тусгай отряд байгуулж, дайчид нь дайснаа бут цохидог байв. Александр Македонский солгойгоос гадна хоёр нүд нь өөр өөр өнгөтэй байсан гэдэг.
Анжелина Жоли

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли "солгой гартай". Заримдаа зураг авалтын багийнханд үүнээс нь болж хүндрэл учрах үе бий. “Лара Крофт” киноны зураг авалт дээр Жолид зориулан, тусгай буу хийлгэж байсан гэдэг. Жирийн бууг тэр хурдан цэнэглэж чадахгүй байсан байна.
Асашёорюү

Мэргэжлийн сүмо бөхийн цөөхөн хэдэн их аваргын нэг тэрээр солгой. Сагсан бөмбөг тоглохдоо ч, барилдахдаа ч солгойгоор бүгдийг чадна.
Лэди Гага

АНУ-ын дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, продюсер, бизнесмен эмэгтэй. Тэрбээр өсвөр наснаасаа ер бусын байдлаараа танигдсан бөгөөд амьдрал нь ч нууц зүйлээр дүүрэн. Ийм хүн солгой байхгүй, өөр яах билээ. Гага “Оскар”, “Грэмми”, “Алтан бөмбөрцөг” шагнадыг бүгдийг нь нэг жил хүртсэн анхны хүн болсон.
Билл Гейтс

АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч тэрээр солгой хүн компьютер дээр ажиллахад ямар бэрхшээлтэй тулгардаггийг сайн мэднэ. Windows системийг бүтээхдээ Гейтс компьютерийн хулганаа зүүн талд байрлуулах боломжийг судалж байв. Түүний судалгаа дараа нь солгой хүмүүст зориулсан “хулгана” гарах үндэс болжээ.
Барак Обама

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама "солгой гартай". Бүх баримт дээрээ солгой гараар гарын үсэг зурдаг, сагсан бөмбөг тоглохдоо аль ч гараараа шиднэ. Тэрээр АНУ-ын найм дахь солгой ерөнхийлөгч.
Марк Цукерберг

АНУ-ын эрдэмтэн, "Facebook"-ийг үндэслэгч тэрбээр мөн л "солгой гартай".
Стив Жобс

"Apple" компанийг үндэслэгч Стив Жобс "солгой".
Альберт Эйнштейн

Физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтийг хийсэн эрдэмтэн Альберт Эйнштейн "солгой гартай" байжээ. Багадаа жирийн хичээлд ч тааруу, “Солгой болохоор аргагүй” гэгдэж байсан ч Нобелийн шагнал хүртэж чадсан.
Хенри Форд

АНУ-ын "Форд мотор" компанийн үндэслэгч. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд "Форд мотор" компанийн эзэн гэдгийнхээ хувьд дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв.
Чарли Чаплин

Дуугүй киноны эрин үед ихээхэн алдаршсан инээдмийн жүжигчин, кино найруулагч. Хийл тоглох дуртай байсан тул хийлийхээ утсыг эсрэгээр нь хийлгэдэг байв.
Леонардо Да Винчи

Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, зураач, уран барималч, сийлбэрч Леонардо Да Винчи "солгой гартай" байжээ. Гэвч багад нь хүчээр баруун болгосон байна. Тэрээр хоёр гараараа сайхан бичиж, зурдаг төдийгүй толинд туссан дүрсээр баруунаас зүүнрүүгээ бичиж чаддаг байлаа.
Пол Маккартни

Жирийн амьдралдаа баруун ч гитар тоглоход түүнд солгойгоор дарах нь илүү тухтай байжээ.
Брюс Уиллис

Амьдрал дээр ч, кинон дээр ч солгойгоороо явсан ч ганцхан “The Sixth Sense” кино дээр найруулагчийн шахалтаар баруун гараараа бичиж байжээ.