UBLife Logo
Newsfeed

Энэ БААСАН гарагт хийж болох "гоё" 6 зүйлийг санал болгох нь

О.Анхзаяа
О.Анхзаяа
Энэ БААСАН гарагт хийж болох "гоё" 6 зүйлийг санал болгох нь

Тун удахгүй 12 сар айлчлан ирэх гэж байна. Намрын хамгийн сүүлчийн баасан гараг гэж хэлж болох энэ өдөр та юу хийх ээ хараахан мэдээгүй байна уу? Тийм бол дараах зүйлээс туршаад үзээрэй.

1. Өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх

Та өөртөө зориулсан хангалттай их цаг гаргаж чаддаг уу? Өөрийнхөө идэх дуртай ч байнга авч чаддаггүй амттанаа авах, өөртөө сайхан хоол хийж өгөх, өөрийгөө эрхлүүлэн салонд орох, ганцаараа кино үзэх гэх мэтээр энэ өдрийг өөртөө бүрэн зориулбал ямар вэ?

2. Найзуудтайгаа тоглоомын үдэш зохиох

Найз нөхдөө уриад хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх үнэхээр гоё. Гэхдээ хөгжөөнт тоглоомууд нэмэгдвэл бүр ч сайхан. Хөлөгт тоглоом, хөзөр, үг таах тоглоом гээд интернэтээс та хүссэн тоглоомоо олж, найзуудаараа тоглож нэгэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй. 

3. Крашаа болзоонд урих

Нэгэнт өвөл ирснийх та зориглоод сэтгэлтэй хүндээ сэтгэлээ илчилж, болзоонд уриарай. Өвлийг халуу шатсан зүрхтэй өнгөрүүлж, хайртай хүнтэйгээ цуг байхад огтхон ч даардаггүй шүү дээ. Зориглоод үз. 

4. Энэ жилийн хар баасан гараг 11 сарын 24, 25-ны өдөр тохионо 

Тэгэхээр баасан гарагт хүссэн бүх зүйлээ арай л дэндүү хямд үнээр АНУ-аас захиалж авбал ямар вэ?   Amazon-ийн Black Friday хямдралыг ашиглаж итгэмээргүй үнээр, хүсэж байсан бүх бараагаа авахыг хүсвэл Stora.mn сайтыг танд санал болгож байна. 

Юм захиалах гэсэн ч олон улсын карт байхгүй юу? Өөрт байгаа төлбөрийн карт болон Qpay, SocialPay, MonPay зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан гүйлгээ хийх боломжтойгоороо үнэхээр онцлог. 

12/1 дуустал захиалгын тоогоороо 1-3% буцаан олголтын урамшууллыг хүртэл авч болно гэнэ. 

Бас та захиалсан бараагаа хүлээж, дараалалд зогсох шаардлагагүй болсон. CU доторх Сторабоксоос та хүссэн үедээ очиж аваарай. Бөөн л хямдрал, урамшуулал. Харж байсан даашинз, хүсэж байсан чихэвчээ яг одоо захиалаарай.

5. Агаар салхинд гарах

Хотын утаа, түгжрэлээс хол, аниргүйд, сайхан амарч, таатай цаг мөчийг өнгөрөөвөл үнэхээр сайхан. Цэнгэг агаарт гарч, гэр бүл найз нөхдөөрөө, бүр ганцаараа ч хамаагүй амраарай. Ууланд гарах, ядаж бэлээр нь зугаалах, лагертаа очиж хэвтэх, тухтай амралтын газарт өрөө захиалах гээд сонголт арвин байна.

6. Мөсөн талбайд гулгах

Өөрийгөө яг л өвлийн олимпод оролцож буй Юзүрү Ханю шиг мэдэрч, мөсөн дээгүүр эрх чөлөөтэйгөөр гулгаарай. Хэрэв гулгаж чаддаггүй бол одоо суралцахад яг л тохиромжтой цаг үе. Тэгээд өвлийн турш шинэ хоббитой болно оо л гэсэн үг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.