Ус хэрвээ хүн байсан бол ямар хүн байх бол? Нууцлаг, ухаалаг, хүн бүрт тус дэм хүргэдэг ч эгэл даруухан, чимээгүйхэн нэгэн байх болов уу? Бид усны үнэ цэн, бидэнд өгсөн үнэт зүйлийг мэддэг хэрнээ л түүнийг хайрлахаа мартчихдаг. Яг л хайртай хэрнээ л хайртай хүнээ гомдоон шархлуулдаг шигээ. Үнэхээр гүнээсээ л хайрлаж, жижигхэн үйлдэл бүртээ сэтгэлээсээ хандахгүй л бол хайртай хүн минь биднийг орхин одох болно.
"Дусал усны түүх" цуврал комик нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Гүнээсээ хайрлая” газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны аяны график дизайн төрөлд дэд байрт шалгарсан бүтээл болно.