UBLife Logo
Нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсвийг 67.4 хувийн саналаар баталлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөө танилцуулахдаа “Ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлнэ" гэж байв.

Төслийг хэлэлцэх явцад НИТХ дахь МАН-ын бүлгээс ирэх оны төсвөөс 10.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах саналыг гаргасан. Тухайлбал, Сэлбэ гол төслийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татах саналыг хэлэлцээд дэмжсэн юм. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлэх аж. Мөн Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр, Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг 2.8 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан төсөвт тусгасан байна. 

Түүнчлэн

  • Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 558.6 сая,

  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны зардалд 684.5 сая,

  • Боловсролын арга хэмжээнд 400 сая,

  • Эрүүл мэнд арга хэмжээнд 400 сая,

  • НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1.2 тэрбум төгрөг,

  • Хэвлэл мэдээллийн зардалд 650 сая төгрөгийг төсөвлөх саналыг МАН-ын бүлэг гаргасныг дэмжжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.