Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдсон феллов хөтөлбөрийн үзэсгэлэн болж өндөрлөлөө


Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилготой “Гүнээсээ хайрлая” урт хугацаат аяны хүрээнд зохион байгуулагдсан уралдаант феллов хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Уралдаант хөтөлбөрт оролцсон уран бүтээлчид нийтлэл, гэрэл зураг, график дизайны төрлөөр дамжуулан эх дэлхий, байгаль, амьдралыг тэтгэгч ус, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг өргөн хүрээнд ойлгуулж, мэдээ мэдээллийг идэвхтэй түгээсэн билээ. Дэлхий дахинд тулгамдсан томоохон асуудлыг хөндсөн энэхүү хөтөлбөр нь хүн бүхэнд нээлттэй байсан учир оролцогчид бүхий л мэдлэг, ур чадвараа ашиглаж, усны ач холбогдлыг түгээхийг зорьсон нь илт байлаа. 

“Гүнээсээ хайрлая” аяны феллов хөтөлбөрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдлаар, 2022 оны 11 дүгээр сарын 22- ноос 12 дугаар сарын 03-ны хооронд, Монголын уран зургийн галерейд зохион байгууллаа. 

Нийт 140 орчим оролцогч бүртгүүлж, шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадварын сургалт, уулзалтуудад хамрагдаж, мэргэжлийн зөвлөгөө, уурхайн усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламжуудтай танилцсанаар ус ашиглалт, усны үнэ цэнийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж чадсан билээ. Нийтлэл, график, гэрэл зураг хэлбэрээр хүлээн авсан 43 бүтээлээс төрөл бүрд 1, 2, 3, болон тусгай байрууд шалгарсан бөгөөд оролцогчдын хөндсөн сэдэв, дүрслэл, илэрхийлэл зэргээс нь харахад энэ асуудлын цар хүрээ хэр томорсныг, мөн цаг үеэ олж зохион байгуулсныг баталж байна. 

1-р байр М.Ганзориг / фото зураг төрөл /

"Сайхан хоолоорой" 2022 он

Тайлбар: Шууд нөлөөлөл нь мэдэгдэхгүй аюулыг судалж урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай. Хол хөндий ойлгомжгүй санагдаж байгаа энэ асуудлыг өдөр бүр иддэг хоолтой зэрэгцүүлэн харуулснаар нийтийн анхаарлыг татахад хувь нэмэр оруулж болох юм.

Эх сурвалж: "Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000мг/л илэрчээ."  

A plate of food Description automatically generated with medium confidence

A picture containing food Description automatically generated

1-р байр Б.Билгүүн / график дизайн төрөл /

"Үл үзэгдэх ус" 2022 он

Тайлбар: Бид зөвхөн нүдэнд харагддаг зүйлст л ач холбогдол өгч, дотор биедээ болон байгаль орчинд юу болж байгааг тэр бүр тоогоод байдаггүй. Байгальтайгаа бид оршин буйгаараа шууд холбоотой. Ус бол бүхий л амьд зүйлстэй чухал холбоотой чандмань эрдэнэ билээ. Ойлгоё, хэмнэе, нөөцөлье, гүнээсээ хайрлая!

1-р байр У.Түвшинбаяр / нийтлэл төрөл /

“Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна“ 2022 он

“Усаа хэмнэе, хайрлая” гэх уриаг өдөр бүр сонсдог ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ирээдүйд ямар аюул, эрсдэл хүлээж байгааг урьдчилан хардаг нь бидний төсөөлж байгаагаас цөөн. Бидний ахуйн хэрэглээндээ ашигладаг гүний ус хүний үйл ажиллагаанаас үүдэн бохирдож, эргээд бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа учир газрын доорх усыг бохирдлоос хамгаалахад олон нийтийн ойлголтыг сайжруулах нь нэн чухал юм. 

Тиймээс энэхүү үзэсгэлэн хүн бүхэнд энэ асуудлыг дахин нэг сануулж, ус ашиглахгүйгээр хөгждөг нийгэм, эдийн засгийн салбар байдаггүйг, усны ач холбогдол, усыг үр ашигтай зарцуулж, хайрлаж гамнахыг бүх насны хүмүүст, өргөн хүрээнд мэдрүүллээ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Гүнээсээ Хайрлая

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
2
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.