Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Шинэ жилийн хүсэл нь биелсэн 7 тохиолдол


Бага байхдаа ШИНЭ ЖИЛИЙН хүслээ захидал болгон бичээд аав ээждээ дайж, ард нь үлдэхдээ ид шид биеллээ олоосой гэж итгэл тавин хүлээдэгсэн. Гэгээхэн дурсамжтай минь адил ХҮСЛИЙН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ шинэ жилийн гайхамшиг одоо ч байгаа гэдгийг гэрчилсэн 7 тохиолдлыг хүргэж байна.

1. “Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бүх л эмэгтэйчүүдтэй адилаар “гэрийн ажил” гэх дуусаж дундаршгүй ажилтай надад ХӨГЖИМ бүхнийг хялбарчилж өгдөг юм.  Нэг өдөр Хүсэл Биелүүлэгч ШИДЭТ ШУУДАН гэх хөтөлбөрт оролцох эрхтэй болсныг мэдээд:

“Хүндэт Сантад,

Энэ жил би гэр бүлдээ их тусалсан учраас Airpod Pro чихэвч хүсч байна.”

гээд хүслийн захидлаа U-Point аппликэйшнээр илгээсэн юм. Аз таарч хүсэл маань биелсэнд би маш их баярлаж байна. Одоо хамгийн сайн чанарын дугаралттай, ориг чихэвчтэй болсон юм чинь ажлуудаа эрч хүч дүүрэн хийнээ. кк”

2. Би Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амьдардаг Болдбаатарын Батбаяр байна. Одоо 11 настай. Анх U-Point гэж байдгийг мэдээд эгчдээ зааж өгч байсан юм. Тэр үеэс хойш үргэлж ашигладаг болсон. Би энэ жил эгчийгээ их гомдоосон болохоор уучлалт гуйж баярлуулахыг хүссэн юм. Шидэт Шуудан руу захидал илгээж эгчдээ чихэвч юм уу камер бэлэглэхийг хүссэн. Шидэт Шуудан миний хүслийг биелүүлж өгсөнд би маш их баяртай байна. U-Point аппликэйшнээр Instax camera хүссэн. U-Point-оос эгч рүү маань залгаж бэлгийг нь өгсөн байна лээ. Гэнэтийн бэлэг болсон байх гэж найдаж байна. Зун хот руу очихдоо дандаа гомдоодог болохоор уучлалт гуйж чаддаггүй юм. Харин эгч маань надад “Миний дүү онц сурч л байвал эгч нь баярлана гэж хэлсэн”. Энэ завшааныг ашиглаад одоог хүртэл уурлуулдагт уучлаарай дүү нь хамгийн мундаг эрдэмтэн болоод эгчийгээ зөндөө баярлуулнаа. Эгчийнхээ ажлынханд бас хандаж хэлэхэд камерынх нь хальсыг ашиглаад ганц хоёр зураг авхуулж болноо. Шидэт Шууданд маш их баярлалаа.

/Эгч нь өөрөө ирж бэлгээ гардан авав./

3. “Би кофе уух маш их дуртай. Өглөөдөө яах аргагүй кофены туламжтай л эрч хүчээ сэлбэх нь олонтоо. Би Номин-д ажилладаг учраас Шидэт Шуудан хөтөлбөр эхлэхэд шууд л мэдсэн. Кофенд нугасгүй надад өөрөө кофегоо хүссэнээрээ чанаж ууна гэдэг маш сонирхолтой байсан учраас Хүндэт Сантад шууд л хүслээ илгээсэн. Том бэлэг гэж шунахгүйгээр Кофе чанагчтай л болбол хангалттай гэж бодсон учраас Mini захидал илгээгээд л байсан. Хүсэл маань биелснийг сонсоод маш их баярласан. Үнэхээр үнэн юм байхдаа гээд гайхсан чигээрээ найз руугаа залгаад баяраа хуваалцсан.”

4. Би анх автомат аяга таваг угаагчийг интернэтээс л харж байлаа. Улсын Их Дэлгүүр орж, хүнсээ цуглуулчхаад гэртээ очоод U-Point-ийн аппликэйшнээр охинтойгоо хамт оноогоо шалгаж байхдаа шинэ жилийн урамшуулал байхыг хараад туршиж үзсэн. Дотор нь өнөөх автомат аяга таваг угаагч байхаар нь шууд л хүслээ илгээсэн. Манай охин ч дуртай нь аргагүй давхар хүслээ илгээгээд л байсан. Тухайн үед од цуглуулж байсан хүний тоо мянга гаруйхан л байдаг байсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа бүр маш их хүнтэй болчихсон, би гэдэг хүн 33-р байрнаас 30,000 руу орсон байсан. /инээв/ Нэг өдөр ажлаа тараад харьж байтал над руу “хүсэл тань биеллээ баяр хүргэе!” гээд залгахад нь би итгэж ядаад хэлэх үг үнэхээр олдоогүй. Одоо боломж гарсан дээр нь хэлье. Нийтээр бухимдалтай энэ цаг үед нэг хэсгийг нь ч гэсэн баярлуулж байгаа, аз жаргалыг түгээж байгаа ШИДЭТ ШУУДАН-д баярлалаа.”

5. Амьдралаа шинээр эхэлж буй надад шинэ жилийн ид шид тохионо гэж ер бодогдоогүй байсан юм. Unitel утасныхаа төлбөрийг төлөхөд нь надад 3% буцаан олголтын U-Point оноо орж ирдэг. Нэг удаа U-Point апп-н ШИДЭТ ШУУДАН урамшуулал руу ороод цуглуулсан оноогоо ашиглаж захидал илгээсэн. 

“Хүндэт Сантад,

Энэ жил би муу зуршлуудаа орхисон учраас Samsung брэндийн ухаалаг зурагт авмаар байна.

Тусдаа гарч өөрийн амьдралаа шинээр эхлүүлж буй надад зурагттай болно гэдэг ертөнцийн гэгээлэг бүхнийг харах боломжийг ахин өгөх шиг болсон. Та бүхэнд маш их баярлалаа. Зураг авхуулахдаа зурагтаа барьж дийлэхгүйнээ. Зогсож байгаад л зургаа даруулчихъя. /инээв./

6. iPhone 14

Би Дархан-Уул аймагт амьдардаг хоёр хүүхдийн аав хүн. Эндхийнхээ Номингоос худалдан авалт байнга хийдэг учраас надад Мини, Миди, Макси захидлын эрх ороод л байсан. Би нэг удаа сонирхож хүслээ илгээсэн. Тэгтэл надад “3000 од цуглуулсан тул iPhone 14 гар утсанд хүслийн захидал илгээх эрх үүслээ” гэсэн мэдэгдэл ирсэн. Би ч сониучирхан илгээж орхисон. Төд удалгүй над руу Жүжигчин Ууганаа залгаад:

“Сайн байна уу. Та iPhone 14 гар утас авах хүслээ биелүүллээ.” гэж хэлэхэд нь би огт итгэхгүй аль найз маань тоглоод байна даа гэж таньж ядан утсаа тасалсан. Удалгүй над руу “ШИДЭТ ШУУДАН-аас шинэ жилийн хүслийг тань биелүүлж, iPhone 14 утсыг бэлэглэж байна. Та хэзээ ирж авах вэ?” гээд ярихад л итгэсэн. Өмнө нь огт байхгүй дээ гэж үл итгэсэн үзэл бодлыг минь өөрчилсөн шинэ жилийн ид шидэд баярлалаа. 

                                       /Төрсөн дүү нь ирж Дархан-Уул аймагт байгаа ахынхаа өмнөөс бэлэг гардан авав./

7. Би Монос, Номин, Юнител гээд байнгын хэрэглээтэй газруудаас U-Point оноо байнга цуглуулдаг юм. 2 жилийн турш нэг ч зарцуулалгүй цуглуулсан оноогоо ашиглаад одны уралдаанд эхнэртэйгээ оролцсон. Од цуглуулахын тулд оноогоо ашиглан хүслийн захидал илгээгээд л байлаа. Эхэндээ ч уралдаанд эхний 3 байранд хангалттай явж байсан. Гэтэл гэнэт л 5-р байранд орчихсон. Байгаа бүх U-Point оноог шавхан байж захидал илгээж од цуглуулсаар байгаад уралдаанд байр эзэлье л гэж бодсон. Тэгээд зорьсондоо хүрсэндээ. Хүн бүрт бага ч болов уу хүртээмжтэйгээр хүрч, аз жаргал бэлэглэж буй ШИДЭТ ШУУДАНД маш их баярлалаа. Онооноосоо харамгүй хуваалцсан эхнэртээ баярлалаа. /инээв/

Та ч бас энэ жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлж өөрийн хүслээ Шидэт Шуудан руу илгээн 2023 оныг аз жаргалаар дүүрэн угтах боломжтой.

ЗААВАР:

  1. U-Point-ийн гишүүн байгууллагаас худалдан авалт хийж, цуглуулах U-Point онооны хэмжээнээс хамааран 3 төрлийн захидал илгээх эрхтэй болно. 
  2. Аппликэйшний нүүр хэсэгт байрлах ШИДЭТ ШУУДАН урамшуулал руу орж 3 төрлийн захианаас сонгон өгөгдсөн талбарыг нөхөх байдлаар Хүндэт Санта-д хүслийн захиагаа бичиж илгээнэ. 

Худалдан авалтаас гадна U-Point оноогоо ашиглан захидал илгээх боломжтой*U-Point Аппликейшнд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид мөн адил 3 төрлийн захидалд тус бүр 1 эрх үүснэ.

ШИДЭТ ШУУДАН руу захидал илгээх зааврыг ЭНДЭЭС дарж харна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.