UBLife Logo
Newsfeed

Миний монитагийн БЭЛЭГ

Ub.life
Ub.life
Миний монитагийн БЭЛЭГ

“Бизнест маань хамгийн их нөлөөлсөн, ер нь заавал унших ном бол “Баян аав ядуу аав” гэж нэгэн амжилттай яваа залуухан СEО ярьсан юм.  Түүний яриаг сонссоноос хойш энэ номыг уншина даа гэж хойш тавьсаар таван жил болжээ.  Бүр “Номын баяр”-аас хэрэг болгож хямдруулж авсныг яана. Тэгсэн таван жил уншиж завдалгүй хадгалж, цүнхэлж, номын тавиуртаа түгжиж, хааяа гаргаж ирж тоосыг нь арччихаад л явсан номоо тун саяхан 20-хон минутын дотор уншчихлаа. Уншчихлаа ч гэж сонсчихлоо. Орой ажлаа тараад 13-аас автобусанд суугаад Mplus аппликейшн татаж утсандаа суулгалаа. Ажлынхан дунд монита зохиож, хамт олны минь нэгний надад өгсөн бэлэг нь энэ аппликейшн доторх товч ном үйлчилгээний нэг сарын эрх. 

Аппликейшнаа татаж суулгалаа. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэж нэвтрээд Plus цэс дээр дарж Промо код хэсэгт монитагийнхаа бэлэглэсэн кодыг орууллаа. Wow, нийт 150 ном байна. Бүгд олон улсын бестселлер. Голдуу хувь хүний хөгжил, бизнес, менежмент, хувийн мөнгө санхүү, хөрөнгийн тухай агуулгатай номууд байна. Эдгээр номын чухал агуулга, үзэл санаа, дүгнэлтийг гуйвуулан алдагдуулахгүйгээр хураангуйлж, богино хугацаанд унших сонсох боломжтой болгосон номын товч, хураангуй хувилбарыг энд багцалжээ.

Мэдрэмжтэй монитагийнхаа мэдлэгтэй бэлгийг алинаас эхэлж задлахаа мэдэхгүй гүйлгэж байтал өнөөх “Баян аав, ядуу аав” ном байна. Энэ номыг сонгож, тоглуулах товчийг дараад, чихэвчээ зүүж, утсаа түгжээд халаасаллаа.

Номын зохиолч Роберт Киёосаки хүүхэд байхдаа санхүүгийн хувьд бодит байдал нь тэс өөр хоёр аавтай байжээ. Докторын зэрэгтэй аав нь цалингаас цалингийн хооронд амьдарсаар ядуу. Харин наймдугаар ангийн боловсролтой аав нь Хавайн хамгийн баян хүн болжээ. Ялгаа нь докторын зэрэгтэй аав нь мөнгөний төлөө л ажилласан бол наймдугаар ангийн боловсролтой аав нь харин сурахын төлөө зүтгэжээ. Тиймээс “Баян болмоор байвал их мөнгө олох тухай бодохоо боль” гэж номын нэгдүгээр бүлэгт тодотгосон байна. Санхүүгийн боловсролтой байснаар хүн хаа хүрч, хэр чинээ өндөр амжилтад хүрч болох тухай маш олон зүйл сургасан ном аж.

Ном нийт найман бүлэгтэй. Нэг бүлгийг сонсоход нэг минут орчим, ихдээ 02 минут 30 секунд зарцуулж байна. Номыг бүхэлд нь сонсоод дуусахад ердөө л 18 минутын хугацаа шаардагдав. Номоо сонсож дуусаад чихэвчээ авбал “Дараагийн зогсоол “Мөнгөн завъяа” гэж автобусны төхөөрөмж зарлаж байна. Хүн битүү чихцэлдсэн, цантсан цонхтой хүйтэн автобусаар гурван буудал газар зорчих хооронд таван жил уншаагүй номоо сонсчхоод буув аа.

МPlus-ийн “Товч ном” бол завгүй амьдралын Life Hack юм байна. Хаана амьдардаг, хаашаа яваагаас үл хамааран өглөө ажил руугаа, орой гэр лүүгээ явахдаа, гэрээ цэвэрлэхдээ, хүүхдээ салхилуулангаа, замын түгжрэлд, жолоо барихдаа, ванн-д хэвтэхдээ, автобусанд явахдаа, таксинд суухдаа гээд чих л завтай бүх үед сонсож, бас товч агуулгаар богино хугацаанд бестселлерүүдийг унших боломж юм байна.

Төгсгөлд нь утсаа түгжихэд дуу нь зогсчихдог аппликейшнууд байдаг. Харин "Товч ном"-ыг нээгээд, утсаа түгжиж халааслаад өөр зүйлд сатааралгүй цонх ширтэнгээ, ном сонсох мэдрэмж үнэхээр күүл юм. Орой ажил тараад харихдаа сонсох миний дараагийн ном бол "Самсунгийн сэргэн мандалт”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
10
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.