UBLife Logo
Спорт

М.Анхцэцэг ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ

М.Анхцэцэг ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ

Колумбийн нийслэл Боготад энэ сарын 5-нд эхэлсэн хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртэв. Богота хотын "Gran Carpa Americas Corferias"-т болсон тэмцээнд М.Анхцэцэг маань түлхэлттэй хоёр дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж медалийн болзол хангасан. Манай тамирчин огцомоор захиалсан гурван өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон юм. 

Тэрбээр ДАШТ-д 2021 онд Ташкентэд энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртэж байв. Манай улсаас Боготад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн эмэгтэй туйванч өрсөлдсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.