Уран бүтээлч Б.Цэрэндэжидийн “TARA” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн өнөөдрөөс эхлнэ олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн “Central tower”-ийн хоёр давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 8 хүртэл гарах юм. Эндээс та сансрын нисгэгчийн өмсгөлтэй бурханлиг дүрүүд, духан дундаа гуравдагч мэлмийтэй бүсгүйчүүд гээд өвөрмөц содон шийдлүүдийг олж харах болно. Уран бүтээлч Б.Цэрэндэжид танд эдгээр бүтээлийг үзэхээс гадна өдөр тутамдаа “хэрэглэх” боломжийг олгож байгаа юм. Учир нь тэр бүтээлүүдээ тэмдэг, даавуун эко тор, подволк, номын хавчуурга зэрэг дээр буулгасан байна.
