Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бразилийн экс-Ерөнхийлөгчийг дэмжигчид бослого дэгдээв


Бразилийн экс-Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дэмжигчид тус улсын Конгресс, Дээд шүүхийн барилга, Ерөнхийлөгчийн албан өргөө байрладаг Планалту ордон руу халдав. Энэ үйл явдал өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчөөр эргэн сонгогдсон Луис Инасиу Лула да Силвагийн тангараг өргөх ёслол өнгөрсөн долоо хоногт болсонтой холбоотой. 

Тус улсын Конгрессын дээд, доод танхимын чуулган хуралдаагүй учир босогчид дайран орох үед тус барилгад парламентын гишүүд байгаагүй аж. Планалту ордонд ч бас Лула да Силва байгаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд л байжээ. 400 орчим босогчийг баривчилсан, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана хэмээн тус улсын Ерөнхий прокурор мэдэгдэв. 

2003-2010 онд мөн ерөнхийлөгч байсан Лула да Силва төрийн дээд байгууллагууд руу дайран орсон энэхүү явдлыг “зэрлэг” хэмээн тодотгоод, босогчдыг фашистуудтай адилтгажээ. Жаир Болсонаругийн Либерал намын тэргүүн Валдемар Коста Нету “Өнөөдөр Бразилийн ард түмний хувьд хар өдөр байна. Ийм үйлдлийг бид яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлмээр байна” хэмээсэн байна. 

Бразилийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг, “Лула” нэрээрээ олноо танигдсан Луис да Силва 50.9 хувийн саналаар сонгогдсоноор Ж.Болсонару Бразил ардчилсан улс болсноос хойших 30 гаруй жилд дахин сонгогдолгүй ялагдсан анхны ерөнхийлөгч болсон билээ. Ж.Болсонару төрийн эрхээ шилжүүлэхээ мэдэгдсэн ч ялагдлаа албан ёсоор хүлээгээгүй юм. Ж.Болсонару “Хуулиа дээдлэн тайван жагсах нь ардчиллын нэгэн хэсэг. Гэвч өнөөдрийнх шиг, бас 2013, 2017 онд зүүнийхний хийсэн шиг төрийн байгууллагууд руу халдан дайрах үйлдэл бол хуулиас гадуур.”, “Би бүрэн эрхийнхээ хугацаанд цаг үргэлж Үндсэн хуулиа мөрдөж, хууль, ардчилал, нээлттэй байдал, бразилчуудын халдашгүй эрх чөлөөг дээдлэн хамгаалж ирсэн” хэмээн жиргэв. 

 Луис да Силва бага сургуулийн сурагч ахуйдаа гэр бүлдээ дэм болохын тулд сургуулиа орхин гарч, гудамжинд гутал өнгөлж мөнгө олох болсон гэдэг. Үйлдвэрчний эвлэлээр дамжин улс төрийн өндөрлөгт хүрсэн тэрбээр ерөнхийлөгчийн албаа өгсний дараа авлигын хэргээр яллагдан, хоёр жил орчим шоронд суусан юм. Хэдий шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч буруугүй гэж тогтоогүй бөгөөд хүн амын багагүй хэсэг нь түүнийг авлигач, бусармаг удирдагч гэж үзсээр буй. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Мерапи галт уул дэлбэрлээ
2
2 цагийн өмнө
ОХУ Монголд цөмийн цахилгаан станц барихаар болжээ
3
18 цагийн өмнө
Лондон Рэвью: "Монгол хаан" бол хүмүүний оршихуй, мөн чанарын тухай гүн гүнзгий эрэл ха...
санал болгох
1
4 өдрийн өмнө
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.