UBLife Logo
Спорт

Челси клуб 22 настай Михайло Мудрикийг 70 сая еврогоор худалдан авч, 8 жил хагасын гэрээг үзэглэлээ

Челси клуб 22 настай Михайло Мудрикийг 70 сая еврогоор худалдан авч, 8 жил хагасын гэрээг үзэглэлээ

"Шахтёр"-ын хагас хамгаалагч Михайло Мудрик Английн "Челси"-д нэгдлээ. "Шахтер" түүний төлбөрт 70 сая еврог авах бөгөөд мөн нэмэлт нөхцлөөс хамааран 30 сая еврог урамшууллаар авах төлөвтэй байна.

"Шахтёр" клубийн ерөнхийлөгч Ринат Ахметов: "Надад энэ мөчид хосолмол мэдрэмж төрж байна. Европын тэмцээнээс цом авахын тулд Мудрик тэргүүтэй хөлбөмбөгчдийг Украины лигт урьж, дэлхийн бусад шилдэг клубт өгөхгүй байх ёстой. Гэлээ ч Михайло хурд, техникээр төгс, үзэсгэлэнтэй тоглолтоороо дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын хүндэтгэл, сэтгэл, хайрыг татна гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

Михайло Мудрик 2016 онд Уурхайчдын академид элсэж, 2018 оны намар 17 настайдаа "Шахтёр"-ийн үндсэн багт анхны тоглолтоо хийсэн юм. Тэрээр улбар шар-харуудын төлөө 44 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулж, 17 гоолын дамжуулалт өгсөн. Мудрик 2021 онд Украйны супер цомд түрүүлсэн бөгөөд "Шахтёр"-ийн хөгжөөн дэмжигчид түүнийг клубийнхээ оны шилдэг тоглогчоор хоёр удаа (2021, 2022 онуудад) тодруулсан юм.

Тэрээр энэ сарын 5-нд 22 нас хүрсэн ба "Цэнхэрүүд"-тэй найман жил хагасын гэрээнд гарын үсэг зураад байна. "Би Челситэй гэрээ байгуулсандаа маш их баяртай байна. Челси бол гайхалтай лигийн хүчирхэг клуб бөгөөд үүнийг миний замналын нэгэн сонирхолтой төсөл гэдэгт итгэлтэй байна. Би Грэм Поттер болон түүний ажилтнуудын дор тоглож, тэднээс суралцахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Мудрик уг наймаа дууссаны дараагаар хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.