Хөдөлгөөнтэй буюу идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүүхдийн амьсгалын замын өвчин цочмог халдварт өвчин тусах магадлал хөдөлгөөн багатай хүүхдийнхээс бага байдаг гэх дүгнэлт бүхий судалгаа гарчээ. “Pediatric Research Monday” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн уг судалгаанд 4-7 насны 104 хүүхдийг хамруулан жилийн турш ажигласан байна. Өдөрт хийх алхмын тоо нь 1000-аар нэмэгдэхэд л амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь дунджаар 4.1 хоногоор богиносож байгаа нь ажиглагджээ.
АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээллээр, тус улсын 6-17 насны хүүхдийн 24 хувь нь л өдөрт дор хаяж нэг цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг аж. Насанд хүрэгсдийн хувьд ч энэ үзүүлэлт бараг адилхан буюу нийт насанд хүрэгчдийн 25 хувь нь л хангалттай дасгал хөдөлгөөн хийдэг гэдэг.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүний биед үрэвслийн цитокин хэмээх уураг болон уураг төст бүтэцтэй молекул бага ялгардаг бөгөөд дархлааны тогтолцоо нь илүү хүчтэй байдаг гэж уг судалгааг эрхэлсэн судлаачид дүгнэсэн байна. Уг судалгааг хийхдээ, оролцсон хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан, спортоор хичээллэдэг, дам тамхидалтад өртдөг эсэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзжээ.