Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ub.life-ийн түүхүүд | Эксийн тухай инээд гуниг хосолсон 9 ТҮҮХ


Учрал бүхэн үүрд үргэлжилдэггүй... Энэ удаагийн Ub.life-ийн түүхүүдээр залуус эксийнхээ тухай инээд гуниг хосолсон мартагдашгүй түүхээ хуваалцлаа. 


Чи ч бас өөрийн түүхийг хуваалцмаар байна уу? 

Гэгээн хайрын баярыг угтсан "Ub.life-ийн түүхүүд" булангийн дараагийн сэдэв "Кино шиг хайрын түүхүүд" шүү. Өөрийн мэдэх хамгийн сэтгэл догдлом дурлал, яг л "кино шиг" романтик учрал, хайр болон хагацлын нандин түүхээ бидэнд ЭНД даран шууд илгээгээрэй

#1 Булчингаа харуулах гэж л ... 

Хамгийн анх болзоонд явахдаа хоёулаа бороотой өдөр л уулзана шүү гээд байсан юм. Бороонд тийм их дуртай юм байхдаа гэж бодоод, болзсон газраа очсон чинь шалба норчихсон "Чамд үүнээс өөр булчингаа харуулах арга байсангүй" гэж билээ хаха.

19 настай Г

#2 Экс биш, экс болох шахсан гэх үү дээ

Анхны хайртайгаа үерхээд жил гаруй өнгөрөөд би гурван сар гадаад яваад буцаж ирдгийн даваан дээр надаас салмаар байгаагаа хэлж байна. Бөөн шок. Ямартай ч ирээд уулзаж, хамт байгаад л байсан. Тэгсэн ч үе үе "Хоёулаа салсан шүү" л гээд байдаг байв. Тэгээд би буцаж нийлэх гээд маш их хичээж, яагаад салах болсныг нь асуусан чинь намайг байхгүйд сууж байсан сургалтынхаа нэг залуутай үерхэж байсан байгаа юм даа. Зүрх урагдах шиг л болсон. Гэхдээ л би орхиод явж чадаагүй. Эцэст нь нөгөө залуугаасаа болиод над дээр бүр мөсөн ирсэн дээ. Энэ явдал одоогоос таван жилийн өмнө болсон. Бид одоо жаргалтай байгаа ч хааяа тэр явдал дурсагдаад сэтгэл хөндүүрлэдэг... Экс болох шахсан түүх юм даа...

27 настай, нэрээ нууцалсан

#3 Хайртай, сайн болоод л хамт байсан. Тэр хайр нь бага багаар алга болоод хоёр тийш болсон тийм л түүх

Тэр миний анхны дурлал, анхны үерхэл. Хайртай, сайн болоод л хамт байсан. Тэр хайр нь бага багаар алга болоод хоёр тийш болсон тийм л түүх. Одоо бол бидэнд үерхээд хамт байсан үеэс илүү үерхэл дууссаны дараах түүхүүд их болж дээ. Салсан ч нэгнээ үзэн ядаагүй, муухай бүхнийг хүсээгүй харин ч нандигнамаар. Хэн хэн нь хайрлахыг хүссэн ч, тэр хайр нь ердөө л бидний дунд байх учиргүй байсан. Жилдээ эсвэл хэдэн сардаа нэг уулзаж, эсвэл холбогдож ярилцах нь л хангалттай тийм хайр. Хайрыг буруутгах хэрэггүй юм билээ. Түүнийг сайхан хайртай учирсныг нь сонсоод баярлана, сэтгэл нь шархлахад бага өвдөөсэй гэж хүснэ. Гэвч өмчлөөд өөрийн болгохыг, ахиад эхнээс нь эхлэхийг хэзээ ч хүсэхгүй тийм хайр. Салаад нэг хэсэгтээ л хоёр тийшээ явж чадахгүй "хоёрын хооронд" харилцаатай явсан ч намайг нэг л өдөр хүнд хайртай болсныг сонсоод "Чамайг ингээд ч болов энэ харилцааг дуусгаасай" гэж хүссэн гэж билээ. Одоо ч гэсэн чамд хамгийн сайхан бүхнийг хүссээр байх болноо. Хайртай болоод л хамт байсан. Тэр хайр нь өөрчлөгдөөд хоёр тийш болсон тийм л түүх. 

29 настай, С

#4 Манай экс анх надтай танилцаад уулзаж байх үедээ мулзараад үсгүй болчихсон... That's all.

Нэрээ нууцалсан

#5 Халимаг үстэй эмэгтэй найзтай маань холбож ойлгоод... 

2-р курст байхдаа доод курсийн нэг дажгүй залуутай харьцдаг байв. Сүрхий хөөрхөн санагдана. Сургуулийн спортын их наадам болоод хоёулаа хичээлийнхээ завсраар очиж үзэх юм болоод л хөөрхөн догдлоод л хүлээж суулаа. Гэтэл нөгөөх чинь таарснаа нэг их юм ярихгүй мэндэлснээ яваад өгчихдөг юм. Тэгсэн мөртлөө чат бичиж байна. Гомдох ч шиг. Нэг хартал эсрэг талын суудалд суучихсан байхаар нь шал дургүй хүрээд "Чатнаасаа гарлаа шүү" гэж бичээд эмэгтэй найзтайгаа явчхав. Гэтэл "Ийм болохоор л гарлаа гэж тэ?" гэж чат ирж байна. Манай найз халимаг үстэй эршүүд маягийн охин байсан болохоор намайг нэг залуутай гараад явлаа л гэж бодсон юм билээ. Тэр талаар хэн нь ч яриагүй ч, бараг жилийн дараа тэр найзыг минь эмэгтэй байсныг мэдсэн дээ. Лол. 

А

#6 Хэзээ ч уулзаагүй, таараагүй болоосой гэж хүсмээр, чин сэтгэлээсээ үзэн ядмаар хайр гэж байдаг юм шүү. Олбол харин эргэлзээгүй хаяж сураарай л гэе даа.  

26 настай, М 

#7 Давхар үерхэж байсан байна лээ! 

Нэг өдөр найз залуутайгаа баруун 4 зам дээр уулзахаар болоод товлосон цагаасаа арай эрт оччихсон чинь нэг охинтой зогсож байна. Тэгснээ бантаад "Ямар хурдан ирсийн?" гээд. Би бүр инээд ч хүрэх шиг "Заза явлаа" гээд алхаж явтал бүр хойно нь гүйж ирээд "Манай үеэл шдээ" гэж байна. Гэнэн ч байж дээ. Хэлсэн үгэнд нь итгэж л байдаг... Тэгсэн орой нь нөгөө охиноос нь "Чи ...-ийг яаж таньдаг вэ. Бид хоёр үерхдэг шдээ" гэдэг юм даа. Хоёр туулай хөөсөн экс хоосон хоцорноо гэж. 

Нэрээ нууцалсан 

#8 Дурсамжаараа голоо зогоож амьдарсаар...

Амьдралд минь гэнэт гарч ирсэн шигээ гэнэт л яваад өгсөн дөө. Хайрлах үед цаг хугацаа урсах мэт өнгөрч, хамт байхаа болих үед харин тэр цаг хугацаагаар голоо зогоон амьдрах үе байдаг юм билээ. Зургаан сар үерхээд, салаад хоёр жил болсон хэрнээ одоо ч тэр хүнийг сэтгэлдээ тээж, хамт байсан хэсэгхэн тэр дурсамжаа өдөр бүр сэтгэлдээ ургуулан амьдруулж явна... Хайртай шүү. Үнэхээр хайртай байсан. Гэхдээ би чамайг мартах хэрэгтэй. Мартаж байж л өөрийгөө чөлөөлөхөө ойлгох ч үнэхээр мартаж чадахгүй. Үүнийг харж байвал хэвээрээ шүү... Дэндүү их... Уучлаарай... 

М-д Т-ээс 

#9 Би өөрөө? 

Экс #1. Би үргүй.

Экс #2. Би ДОХ-той.

Экс #3. Би өөр найз охинтой болоод сар болж бна.

Экс #4 Би одоо ч эксдээ хайртай.

Хүнтэй хамт байхад их хэцүү, би өөрөө л аймар асуудалтай юм бна даа гэсэн дүгнэлтэд хүрээд гомдоод үлдсэн. 

Нэрээ нууцалсан 

#10 Мангар өөртөө итгэлтэй "Бид хоёр хэзээ ч салахгүй ээ" гэж хэлсэн ч... 

Ширээний охиноо их өддөг байсан юм. Багш бид хоёрыг харах болгондоо л "Та хоёр яг суунаа" гэнэ. Нөгөө охин маань "Энэ л биш бол хэнтэй ч суусан яах вэ" гээд л. Тэгээд яахав дээ эмэгтэй л хүн юм хойно өөрийг нь өдөөд тайван суулгадаггүй хүнийг зуны амралтын үеэр их санаж үгүйлнэ биз дээ хаха. Тэгээд л дараа улирал нь бид 2 үерхчихсэншд. Багш бүр "Яг шүү та хоёр. Одоо тэгээд өмнөх шигээ бие биеэ өдөж байгаад муудалцав даа" гэхэд нь бид хоёр ч мангар өөртөө итгэлтэй "Бид хоёр хэзээ ч салахгүй ээ" гэж хэлсэн байдаг юм. Тэгээд яахав дээ эксүүдийн түүхүүд дээр энийг бичиж байгаа юм чинь бид хоёр салсан гэсэн үг. Багш тэгээд л "Та хоёр салахгүй гэсэн биз дээ" гэж их асууна аа. Бүр санаа зовмоор. Эхлээд бид хоёр хэзээ ч суухгүй гэснээ үерхээд, дараа нь бид хоёр хэзээ ч салахгүй гэчхээд салаад л. Хамгийн инээдтэй нь тэр багш маань одоо намайг өөр нэг охинтой "Та хоёр яг сууна аа" гээд шиплээд байж байгаа хэхэ. 

23 настай, Б

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
1
0
4
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.