Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хиймэл оюун ухаант чатбот буюу ChatGPT-ийн талаар 5 БАРИМТ


Хүний хэлийг ойлгож, яг л амьд хүн мэт нарийн мэдрэмжээр харилцан ярилцаж, тусгай өгөгдлүүдийн дагуу контент бүтээх чадвартай хиймэл оюун ухаан бүхий "ChatGPT" чатбот өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэглээнд нэвтэрсэн даруйдаа 100 сая хэрэглэгчтэй болоод байна. ChatGPT гэж чухам юу вэ? 

#1 ChatGPT бол Google-ийн дараагийн шат


Сан Францискод төвтэй “OpenAI” компаний танилцуулсан энэхүү хиймэл оюун ухаан чатбот нь хүнтэй төстэй харилцан яриа бүхий текст үүсгэн хэл боловсруулах "Generative Pre-trained Transformer" технологид суурилсан бөгөөд оруулсан өгөгдлийн дагуу тусгай алгоритмуудыг бүтээдэг байна. 

Нэгдүгээр сард "Microsoft" компани “OpenAI”-д олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ChatGPT-ийг Bing хайлтын програм болон бусад бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Үүний дараахан "Google"-ээс  "ChatGPT"-ийн өрсөлдөгч "Bard" хэмээх хиймэл оюун ухаант чатботыг танилцуулсан бөгөөд  "Хэрвээ та шинэ авах машиныхаа талаар түүнээс асуувал "Bard" төлөвлөх гэр бүлийн төсөв, аюулгүй байдал, зан төлөв зэрэг олон өнцгөөр харахад тань тусална" гэжээ. Мөн Хятадын Baidu компани өөрсдийн хиймэл оюун ухаант чатботыг хөгжүүлж байна. 

#2 "ChatGPT" бараг л бүхнийг чадна 

Энгийн харилцан ярианаас эхлээд гүн ухааны сэдвээр ч харилцан ярилцаж, алдартай дуучдын хэв маягаар дууны үг зохиож, компьютерын програмчлалын код засварлах, англи дүрмийн алдаа ч илрүүлэх болно. Таныг хүсвэл онигоо ярьж, хошин текст бичиж, судалгааны урт агуулга гарган, олон ургалчаар санал дэвшүүлж, хэлний орчуулга хийж, блог нийтлэл ч бичиж чадна. 

#3 "ChatGPT"-д дутагдалтай талууд бий... 

 "ChatGPT"-ийн өгөгдөл интернэт дэх олон сая мэдээлэлд тулгуурласан ч хязгаарлагдмал болохыг мартаж болохгүй. Мөн асуултын хэлбэр, агуулгад хамааран хариулт өөрчлөгдөх, таны асуултыг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй байх магадлалтай. “OpenAI”-ийн төлөөлөгч тус чатботыг гэнэтийн олон мянган хэрэглэгчийн ачааллыг дааж чадахгүй байх, олон шаардлагат асуултад бүдэрч болзошгүйг ч анхааруулжээ. 

#4 "ChatGPT" төлбөртэй болж магадгүй

Одоогоор үнэ төлбөргүй байгаа ч илүү их боломжууд бүхий хувилбар нь сарын 20 ам.долларын үнэтэй болжээ. Ялангуяа компаниудад зориулсан тусгай төлбөрт үйлчилгээ гарснаас Buzzfeed, Sports Illustrated сайтууд л гэхэд мэдээлэл контентууддаа ашиглаж эхлээд байна. Зарим их дээд сургуулиуд оюутнуудыг "ChatGPT" ашиглан эсээ бичихийг хатуу хориглосон бол зарим нь чөлөөтэй ашиглахыг дэмжиж буй гэнэ. 

#5 "ChatGPT" хэрхэн ашиглаж үзэх вэ?

1. Эхлээд chat.OpenAi.com хаягаар өөрийн хаягийг нээнэ.

2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрлөө өгнө.

3. Чат бичиж эхэлнэ. Жишээ нь, 

  • Квантын физик гэж юу вэ?
  • Яруу найрагч Уолт Уитманы хэв маягаар толгой өвдөх тухай шүлэг бич.
  • Манай нохойны тухай рок дуу бич.
  • Надад зориулж "Бахархал ба бардамнал" номыг хураангуйлж өгөөч.
  • Ажилдаа хоцорчихлоо. Надад чөлөө авах хүсэлт бичиж өгөөч гэх мэт.

Эх сурвалж: Washington Post 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.