UBLife Logo
Newsfeed

Европын улсууд 18 нас хүрч буй залууст УРЛАГ СОЁЛД зарцуулах тэтгэмж олгоно

Г.Сүрэн
Г.Сүрэн
Европын улсууд 18 нас хүрч буй залууст УРЛАГ СОЁЛД зарцуулах тэтгэмж олгоно

Герман улс 18 нас хүрч буй залууст ном, хөгжим, театр, музей гэх мэт урлаг соёлыг танин мэдэхэд туслахаар нэг удаагийн 208 ам.долларын тэтгэмж өгөх шийдвэр гаргалаа. Ийнхүү Европын бүх улс залуус өсвөр үеийнхний урлаг соёлын боловсролыг дэмжих эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. 

Залуус соёл урлагийн тэтгэмжээр өөрсдийн дуртай кино, тоглолт, дуурь, балет, жүжиг, үзэсгэлэн, музейг хүссэн үедээ үзэж, хүрээлэн паркаар зугаалж, дуртай төрлийн ном зохиолоо авч, бүр комик ном ч худалдан авч болох гэнэ. 

2023 онд Германы 750 мянган залуус 18 нас хүрэх бөгөөд тэд тус бүр 208 ам.доллар хүлээн авах юм. 

Залуусын соёл урлагийн боловсролыг дэмжих энэхүү санаачилгыг анх 2016 онд Итали улс санаачилсан бөгөөд өдгөө Франц, Испани, Итали, Герман гэх улсууд тус бүрийн залуусын соёл урлагийн боловсролыг дэмжих томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. Испани улс 18 нас хүрч буй залууст 415 ам.доллар, Франц улс 300 ам.доллар тус тус олгож байна. 

Эх сурвалж: Time.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.