Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Лана Дель Рей, Эван Виникер нар сүй тавьжээ


Дуучин Лана Дель Рей, хөгжимчин Эван Виникер нар сүй тавьсан талаар Billboard сайт мэдээллээ. 

Ес дэх цомгоо гаргаад удаагүй байгаа 37 настай дуучин бүсгүй хэдэн сарын өмнөөс Виникертэй болзож эхэлсэн билээ. Хос хоёр өдийг хүртэл харилцаагаа ихэд нууцалсаар ирсэн ч хэд хэдэн удаа хамт явж харагдсан юм. 

Харин тэрбээр саяхан болсон Биллбоардын Women In Music Awards шагнал гардуулах ёслол хүрэлцэн ирэхдээ сүйн бөгж зүүсэн байжээ. 

Түүний сүй залуу Эван Виникер нь Steel Train инди рок хамтлагийн хөгжимчин байсан бөгөөд өдгөө Range Media-ийн хувь эзэмшигч, менежерээр ажилладаг аж. 

Steel Train хамтлагийн уран бүтээлч, Виникерийн дотны анд Жек Антоноф Лана Дель Рейтай тогтмол хамтран ажилладаг. Хамгийн сүүлд тэд  Дель Рейгийн Did You Know There’s a Tunnel Under Ocean Blvd шинэ цомогт хамтарчээ. 

Эх сурвалж: Billboard

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
11 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.