Тэд үерхэж буйг нэгэн эх сурвалж баталж, ET сайтад тэдний үерхлийн тухай нийтлэл дэлгэгдлээ. 25 настай Кайли Женнер, 27 настай жүжигчин Тимоти Шаламе нар үерхэж байгаа бөгөөд гүнзгий харилцаа бус нэгнээ танин мэдэх, уулзаж сонирхох шатан дээрээ явж байгаа гэнэ.

"Тэд харилцаагаа их энгийн байлгаж байгаа. Кайли Тимотитой уулзахдаа маш таатай байгаа бөгөөд юу болохыг аль аль нь ажиглаж, өндөр хүлээлт тавихгүй байгаа" хэмээн эх сурвалж мэдээлжээ.
"Энэ бол Кайлигийн шинэ бас сэтгэл татам харилцаа. Түүний өмнөх харилцаануудаас тэс ондоо мэдрэмжийг түүнд өгч байгаа" хэмээжээ.

Аль аль нь энэ тал дээр олон нийтэд мэдээлэл хүргээгүй байгаа билээ. Тэрээр Coachella хөгжмийн наадмын үеэр харилцаагаа олон нийтэд мэдэгдүүлэхийг хүсээгүй учир найзуудтайгаа явж, хөгжилдсөн байна. Мөн тэдний энэхүү харилцаа цаашид хэр удах, ямар ирээдүй байгаа талаар огт төсөөлөлгүй байгаа гэжээ.
Мөн Кайлигийн эгч Кендалл Тимотитой найз нөхдийн холбоотой бөгөөд анх түүгээр дамжуулан танилцсан байх гэсэн мэдээлэл гарчээ.
