Дасгал хөдөлгөөн хийхийг хүсдэг ч өөрт тохирох дасгал, спортыг олж амжаагүй байна уу? Хүн бүрт гүйлт, фитнес, хүнд эрчмийн дасгал зохидоггүй бөгөөд зөвхөн өөрийн зан төлөв, амьдралын хэв маяг, чөлөөт цагт тохирсон дасгал хөдөлгөөнийг олсноор хэн бүхэн эрч хүчтэй, эрүүл чийрэг, хөдөлгөөнтэй байж чадах юм шүү
MBTI буюу хувь хүний 16 хэв шинжээс (ESTJ, ENTJ, ESFJ, ENFJ, ISTJ, ISFJ, INTJ, INFJ, ESTP, ESFP, ENTP, ENFP, ISTP, ISFP, INTP & INFP) та аль нь вэ? Хэрвээ хараахан үзээгүй бол ЭНД даран тест бөглөж өөрийгөө ямар хэв шинжтэй хүн болохоо тодорхойлоорой. Ингээд хувь хүний 16 хэв шинж тус бүрт төгс тохирох спорт, дасгал хөдөлгөөний төрлүүдийг санал болгоё.
1. INTJ
Хамгийн амбицтай энэ хэв шинжийн хүмүүст том зорилго томоохон түлхэлт өгч чадна. Тогтмол урт хугацаанд тодорхой үр дүнд хүрэх фитнесийн дасгалууд, холын зайн марафон гүйлт, сунгалт шаардах балетын дасгалууд танд тохирно.
2. INTP
Өөрийгөө хүчилж, тэвчээрээр хурцалж чаддаг танд ганцаараа хичээллэхүйц "бяд" шаардсан спортууд тохирно. Хөгжим сонсонгоо фитнест хичээллэх, өглөө оройдоо ганцаараа гүйх, өглөөний иога хийх, хувийн дасгалжуулагчтай тогтмол хичээллэх талаар бодолцоод үзээрэй.
3. ENTJ
Анхаарал төвлөрөлт маш сайн, удирдагч, дур булаам энэ хэв шинжийн хүмүүс урт хугацааны зорилгод хөтлөгдөн дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх нь зүйтэй. Тулааны урлаг, бокс танд гайхалтай тохирох бөгөөд холын гүйлтэд ч амжилт гаргах боломжтой.
4. ENTP
Ухаалаг, сэргэлэн, өрсөлдөх дуртай ENTP-үүдэд гүйлт, төрөл бүрийн иога, аэробик зэрэг бие махбодыг оюун ухаантай холбосон дасгал хөдөлгөөн маш сайн үр нөлөө үзүүлж чадна.
5. INFJ
Төсөөлөл, мэдрэмж, гоо зүйн өндөр мэдрэмжтэй танд урт хугацаанд үр дүнгээ өгөх, богино хугацаанд хичээл зүтгэл шаардах спортууд тохирно. Балет, иога, сунгалтын дасгалууд, бүжгийн клубүүдэд яваарай.
6. INFP
Ганцаараа ч, багаараа ч ажиллах чадвартай танд нэгэн хэвийн олон давтагддаг хөдөлгөөнөөс илүүтэй шинэ соргог мэдрэмж өгөх дасгалууд тохирно. Усан сэлэлт, ууланд алхалт, хадны авиралт зэрэг адал явдал эрэлхийлсэн спорт, кардио, агаарын иога зэрэг тэвчээр шаардсан төрлүүдээр хичээллээрэй.
7. ENFJ
Удирдан манлайлах, бусдыг уриалан дуудаж, үүндээ ч өөрөө урамшдаг тул багийн ажиллагаа шаардсан хамтын спорт, дасгал хөдөлгөөн танд тохирно. Сагс, хөлбөмбөг, уулын алхалт, дугуйтай аялал, теннис зэрэг спортоор хичээллэж, фитнест явахдаа найзуудаараа яваад үзээрэй.
8. ENFP
Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, эрх чөлөөнд дурлагчид энэ хэв шинжид хамаардаг. Иога, дугуй, зумба зэрэг дотоод орчинд хийж болох хөдөлгөөн, хадны авиралт, дугуй, ууланд авирах зэрэг гадаад орчныг танин мэдэх дасгалууд танд тохирно.
9. ISTJ
Анхаарал сайтай, сайн өрсөлдөгч танд төрөл бүрийн өрсөлдөөнт спорт тохирно. Төрөл бүрийн теннис, тулааны урлаг, бокс, туялзуур сэлэмийн спортоор хичээллээрэй.
10. ISFJ
Та дотогшоо, ганцаараа байх дуртай ч хүмүүсээс урам зориг авч чаддаг. Олон хүнтэй хичээллэхээс илүү дотны нэг, хоёр хамтрагчтай спортууд танд тохирно. Газрын теннис, ширээний теннис, бүжгийн төрлүүдээс сонирхоорой.
11. ESFJ
Бусадтай харилцах харилцаа, багийн ажиллагаа танд маш чухал. Ганцаараа хийдэг спортуудаас илүү төрөл бүрийн клуб, сургалт, фитнесийн орчинд танд таалагдана. Олны эрч хүчээр урагшилдаг цоглог хөгжимтэй спиннинг, агаарын иога туршаад үзээрэй.
12. ESTJ
Анхаарал, хатуужлаас гадна танд гоо зүй, мэдрэмж ч чухал. Тиймээс урлагийг спорттой хослуулсан балет, бүжиг, спиннинг зэргээр хичээллээрэй.
13. ESFP
Эрч хүч ихтэй, хамтрагчдаа урам зориг өгч, өөрөө ч түүнээсээ таашаал авч чаддаг энэ хэв шинжийн хүмүүст олон нийтээрээ, багаараа хичээллэх спорт сайн тохирно. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, багийн усан сэлэлт зэрэг нэг хүн бүр хичээж, хамтдаа амжилт гаргадаг спортуудаас сонирхоорой.
14. ESTP
Зохион байгуулалт өндөр, өрсөлдөх чадвартай танд төрөл бүрийн тулааны урлаг, гүйлт, сунгалт шаардах спортууд тохирно.
15. ISFP
Дэг журамтай, хариуцлага өндөртэй танд "соло" спортууд гайхалтай нийцнэ. Та өөрөө өөрийгөө хурцалж, удаан хугацааны дэг жаягтай байж чадна. Өөрийн гэсэн орон зайг тань олгох усан сэлэлт, уулын дугуй, гүйлтийн спортод амжилт гаргана.
16. ISTP
Үр дүнгээс илүү үйл явцаас таашаал авахыг эрмэлздэг энэ хэв шинжийн хүмүүст сонирхолтой, эрч хүчтэй, адал явдал эрэлхийлсэн спорт таалагдах болно. Сайхан орчинтой фитнест явах, сайн найзуудтайгаа иога хийх, амралтын өдрөөр ууланд авирах гэх мэт дасгал хөдөлгөөнөө хөгжилтэй зүйлстэй уялдуулаарай.
Эх сурвалж: 16personalities.com