Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлүүдэд олгодог Пулитцерийн шагналын энэ оны сунгаа болж, сэтгүүл зүйн 23 төрөлд шилдгүүдийг тодрууллаа. Дэлхий дахины тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн шилдэг гэрэл зургуудыг хүргэж байна.
#1 Шилдэг гэрэл зураг: "Los Angeles Times" хэвлэлийн гэрэл зурагчин Кристина Хаус
Гудамжинд майханд амьдардаг 22 настай бүсгүй хүүхдээ өсгөхөөр хэрхэн тэмцэж буйг харуулах сурвалжилга гэрэл зургууд






#2 Шуурхай мэдээний шилдэг гэрэл зураг: "Associated Press" агентлагийн гэрэл зургийн баг
ОХУ Украиныг түрэмгийлсэн эхний долоо хоногийн аймшигт дүр зургийг харуулах гэрэл зургууд. Түрэмгийлэл нэмэгдсээр байдал хурцдаж, олон зуун хүн амь насаа алдан, ихэнх хэвлэл мэдээллийнхэн дайжсан үед дараах зургуудыг буулгажээ.







#3 Шилдэг гэрэл зураг төрөлд финалд үлдсэн бүтээл: "Associated Press" агентлагийн гэрэл зургийн баг
Оросын түрэмгийлэлд өртсөн Украины өндөр настнуудын өр өвтгөм эмзэг байдал, гэмтэл бэртэл, эсэргүүцлийг харуулсан гэрэл зургууд.








#4 Шилдэг гэрэл зураг төрөлд финалд үлдсэн бүтээл: "San Francisco Chronicle" хэвлэлийн гэрэл зурагчин Габриэль Лури, Стивен Лам
Сан Франциско хотод хүчтэй өвчин намдаагчийн хяналт шалгалт явуулахад хотын зарим бүсийн орон гэргүй хүмүүсийн 40 хувь нь хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байв.




#5 Шуурхай мэдээний шилдэг гэрэл зураг төрөлд финалд үлдсэн бүтээл: "Associated Press" агентлагийн гэрэл зургийн баг
Шри Ланкийн эдийн засгийн уналт, жагсагч ба цагдаа нарын мөргөлдөөн, засгийн газрын барилгууд болон ерөнхийлөгчийн тансаг байрыг эзлэн авч буй жагсагч иргэдийн тэмцлийг илтгэх гэрэл зургууд.







Эх сурвалж: Pulitzer.org