Өмнөд Солонгосын хамгийн алдартай соло дуучдын нэг, жүжигчин IU 1993 оны 5 сарын 16-нд төржээ. Түүний тухай баримтуудыг сонирхоцгооё.
1. Тэрээр 2008 оны 9 сарын 18-нд дэбютээ хийж байсан бөгөөд JYP энтертайнментын шалгаруулалтад оролцсон ч тэнцээгүй байна. Дараа нь JYP өөрийн ажилчид дундаас IU-г явуулсан хэнийг ч бай халахад бэлэн байсан гэнэ.

2. Нэрний утга нь "Би", бас "Чи" бөгөөд IU гэдгээрээ хөгжмөөр дамжин би бас чи, бүгд нэг болж буйг илтгэсэн гэнэ.

3. Үхрийн орд бөгөөд MBTI нь INFJ.

4. Түүний фэндомын нэр Uaena бөгөөд өнгө нь Лайм-ногоон.

5. Тэрээр Suzy, Jiyeon, жүжигчин Yoon In Na нартай сайн найзууд.
6. Сурч байсан сургуульдаа тэрээр тэтгэлэг олгодог. "IU Scholarship" нэртэй тус тэтгэлэг нь ар гэрийн боломж тааруу хүүхдүүдэд зориулагдсан байдаг гэнэ.
7. Жүжигчин И Жон Сук болон IU хоёрын үерхэж буй тухай мэдээлэл энэ онд гарсан.

8. Төрөлх хэлнээсээ гадна Англи, Хятад, Япон хэлтэй.
9. Дуучин болохоор шийдэх үедээ тэр 7-р ангид сурдаг байсан.

10. Тэр "8"-ын тоонд дуртай.
11. Өмнө нь булимиа буюу нэгэн төрлийн хооллох зуршлын эмгэгтэй байснаа тэр хүмүүст хуваалцаж байсан.
12. Дуртай өнгө нь нил ягаан.

13. “Dear Name” дуу нь дуулахад хамгийн хэцүү дуу нь байсан тухай тэр хуваалцаж байсан.
14. Түүний гэр бүл санхүүгийн хувьд маш хүнд байдалд байсан бөгөөд бага байхад нь хорхой шавж үүрлэсэн жижиг байшинд амьдарч байснаа тэр хуваалцаж байжээ. Энэ хүртэл хийж, өсөн дэвшиж, өөрийгөө харуулж чадсан нь үнэхээр гайхалтай.
