UBLife Logo
Newsfeed

Дансны үлдэгдлээ харах болгондоо зүрхээр нь хатгуулдаг хүмүүст өгөх 10 зөвлөгөө

Дансны үлдэгдлээ харах болгондоо зүрхээр нь хатгуулдаг хүмүүст өгөх 10 зөвлөгөө

Яг үнэндээ би өөрөө их үрэлгэн хүн. Бусдад зөвлөгөө өгөөд зогсож байж таарах ч юм уу үгүй ч юм уу. Гэхдээ л өөрөө мэдэрч үзсэн хүн үр дүнтэй зөвлөгөө өгөх нь илүү байх магадлалтай учир та бүхэндээ доорх аргуудыг сонирхуулж байна.  


1. Хамгийн их үйлчлүүлдэг газрууддаа хөнгөлөлтийн карттай бол 

Үрэхээ бүр больж чадахгүй юм гэхэд хэмнэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс шууд л мөнгөө хадгалаад, дарж чадахгүй байгаа бол ядаж хөнгөлөлт эдэлж, хураадаг болоорой. 

2. Хэрэггүй хуучин зүйлээ зарах

Та маш олон хэрэгцээгүй зүйл худалдаж авдаг хүн бол тийм зүйлсээ яг одоо зар. Ядаж л хэрэгтэй хүндээ ашиг тусаа гаргаад байж байсан нь дээр шүү дээ. Та зараад буцаад олсон мөнгөө хараад ийм их мөнгийг хий дэмий үрсэн гэж үү хэмээн бодогдож, дараагийн удаа юм авахдаа боддог болно. 

3. Гэртээ хоолоо хийж иддэг байх 

Гадуур хоол идээд л гүйгээд байна уу? Би ч бас. Гэхдээ өдрийн хоолоо хийж ирэх нь таны мөнгийг хоёр дахин хэмнэнэ гээд бодоод үзээрэй. Бас гэртээ хүнс авах нь аль аль талдаа илүү ашигтай шүү дээ. Гадуур ямар орчинд, ямар хоол идэж байгаагаа бид ч үнэндээ мэдэхгүй.

4. Задгай мөнгөө цуглуулж сурах 

10, 20 төгрөгөөс авахуулаад 500 төгрөг хүртэл задгай мөнгийг цуглуулж сураарай. Сарын эцэст гэхэд цугларсан мөнгийг хараад та гайхна. Тэр мөнгөөрөө цахилгааны төлбөрөө хийгээд ирдэг хүн манай гэрт нэг байна.

5. Карт ашиглахаас аль болох татгалз 

Бэлэн мөнгө ашиглах нь таныг хэр их мөнгө үрж байгаадаа тооцоотой, мэдрэмжтэй байхад тусална. Үгүй бол та картаа зуруулаад л, тэр болгон анзаарахгүй яваад байж мэднэ. Дараа нь харахад төсөөлөөгүй их мөнгө үрчихсэн байх вий.

6. "0" төгрөг үрдэг өдөртэй болох

Ерөөсөө л мөнгө үрэхгүй гэсэн үг. Ядаж сардаа нэг удаа ганц ч зуун төгрөг үрэхгүй өнгөрүүлдэг өдөртэй болоорой. Юу ч бүү худалдаж ав, юуг ч харах хэрэггүй. Зүгээр л тэвчээрэй.

7. Гэнэтийн худалдан авалт хийхээс татгалзах 

Нэг гоё цүнх харагдаад л, амттай бялуу харагдаад л, шууд авмаар санагдаад байна уу? Тийм бол нүдээ аниад өөр тийшээ алх. 10 минутын дараа гэхэд л хүсэл унтарна. Эсвэл бүр болохгүй байвал үнэхээр түүнийг авах хэрэгтэй эсэхээ сайн бодож тунгаа. Шууд худалдан авалтаар дараа нь хэрэглэхгүй, өмсөхгүй зүйл авсан байх тохиолдол их. Хэрэв том, бүр их мөнгөний худалдан авалт хийх гэж байгаа бол 3 хоног бодож, хүлээх хэрэгтэй. 

8. Онлайн дэлгүүр, худалдааны сайт, пэйжүүдээс чадахаараа хол бай

Та яг хэрэгтэй юмаа л хайж сураарай. Янз бүрийн эд барааны дэлгүүрийг бүү дага. Яваандаа таны фэйсбүүк, инстаграм дээр байнга гарч ирсээр байгаад та олон хэрэггүй, илүү үнэтэй зүйлс авах болно. 

9. Сар, долоо хоногийн төлөвлөгөө гаргаж байх 

Энэ аргыг би сүүлд хэрэглэдэг болсон. Сар болгоны эхэнд тухайн сард зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлээ бичиж, түүнд зарцуулах мөнгөө дунджаар тооцон гаргадаг. Бүгдийг нь жагсааж бичээд харахад танд илүү зүйлд үрэх мөнгө байхгүйг аяндаа ухаараад эхлэх болно.

10. Илүү хямдаар олох, бүтээх боломж байдгийг байнга санах 

Цоо шинэ зүйл авах гэтэл өөр хүнд илүү байгаа зүйлээ хямд зарах хэрэгцээ гарсан байж таарвал яах вэ? Зарим зүйлийг та бусдаас түр зээлж, хямдаар авч, солилцож болдог гэдгийг ухаарах хэрэгтэй. Юм болгоныг худалдаж аваад байж болохгүй. Бэлгийн уут гэхэд л та өмнө нь авч байсан бэлгийн уутаа хадгалж байвал тэр асуудал биш болно. Бас гараараа хийж, хуучнаа шинэ мэт болгон янзлах олон арга байдаг учир Youtube, Pinterest зэрэг сайттай нөхөрлөхийг зөвлөж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.