UBLife Logo
Newsfeed

Хүүхэлдэйн киноны ертөнцөөр аялуулах шилдэг 5 музей

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүүхэлдэйн киноны ертөнцөөр аялуулах шилдэг 5 музей

Бага насны дурсамжийг тань бүтээлцсэн, хамгийн хайртай хүүхэлдэйн киноныхоо ертөнцөөр бодитоор аялмаар байна уу? Хүүхэлдэйн киноны ертөнцөөр аялуулах шилдэг төвүүдтэй танилцаарай. 

#1 Уолт Диснейн гэр бүлийн музей

Хаана: АНУ, Сан-Франциско 

Бяцхан Мики хулганаас эхэлсэн Уолт Диснейн гайхамшигт түүхийг өгүүлэн, бүхий л хайртай баатруудтайгаа уулзан, Диснейн бүтээлүүдийг хамгийн чанартайгаар үзэх боломжийг уг музей олгох болно. 

#2 Чарльз М. Шульзын музей, судалгааны төв

"Peanuts" цувралд дуртай юу? Тэгвэл цувралын бүтээгч, комик артист Чарльз М.Шульзийн амьдралын түүх, Чарли Браун, Снүүпи нохой гээд л хайртай дүрүүдийнхээ талаар илүү ихийг музейгээс хүлээн аваарай. Чарльз М.Шульз бүхий л комикоо өөрийн гараар зурдаг байсан нь музейд архивлагдан үлджээ. 

#3  Жибли студийн парк

Хаана: Япон, Айчи муж

Жибли студийн бүхий л гайхалтай уран бүтээлүүд дотор орсон мэт мэдрэмж төрүүлэх парк музей. Уг цогцолбор нь "My Neighbor Totoro", "Princess Mononoke", "Howl’s Moving Castle" зэрэг анимейшнээс сэдэвлэсэн үндсэн 5 хэсэгтэй. Диснейлэндээс ялгаатай нь Жибли студийн парк музей нь зөвхөн зугаалж тоглохоос гадна хайртай бүтээлийнхээ яг л дотор нь орсон мэт бодит, "үлгэрийн" мэдрэмж өгөх аж. 

#4 Сөүлийн анимейшн төв 

Хаана: Өмнөд Солонгос, Сөүл 

Солонгосын хамгийн том анимейшн төв бөгөөд Pororo, Robot Taekwon V, Pucca, Larva зэрэг анимейшн ертөнцөөр таныг аялуулна. Номын сан, кино театр, анимейшн музей, үзэсгэлэнгийн танхимуудтай. 

#5 Хятадын комик ба анимейшн урлагийн музей 

Хаана: Хан Жау муж 

Хятадын болон олон улсын шилдэг анимейшн бүтээлүүдийг танилцуулсан маш өвөрмөц шийдэл бүхий музей. 30 мянган м2 талбайг хамарсан зай талбайтай, кино театртай, аварга том комик номын сантай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.