Аавтайгаа гүн гүнзгий яриа өрнүүлж, өмнө нь ярилцаж байгаагүй сэдвээр бодол болон дурсамжийг нь сонсож, хамтдаа мартагдашгүй нандин мөч бүтээхийг хүсэж байвал дараах асуултуудаас эхлэхийг зөвлөж байна. Хэрэв ээжээсээ асуух асуултуудын тухай өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.1. Таны хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?
2. Ямар үйлдэл, алдаа танд амьдралын хамгийн том сургамжийг өгсөн бэ?
3. Таны арай өөрөөр хийсэн ч болоосой гэж хүсдэг зүйл юу вэ?

4. Анхны хайрынхаа тухай хуваалцаач?
5. Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?
6. Таны хувьд бүх зүйл өөрчлөгдсөн эргэлтийн мөч хэзээ тохиолдож байсан бэ?

7. Та бусдад яаж дурсагдахыг хамгийн их хүсдэг вэ?
8. Надад хэлэхийг хүсэж байсан ч хэзээ ч хэлж чадаагүй үгнээсээ одоо хуваалцаач?
9. Таны заавал хийж үзэхийг хүсэж буй хамгийн гоё зүйл юу вэ?

10. Бага байхад чинь ярьж, уншиж өгч байсан хамгийн гоё түүх, үлгэр юу байсан бэ?
11. Миний насан дээр байхдаа та ямар байсан бэ?
12. Таны бодлоор хамгийн сайхан хайр гэж ямар хайрыг хэлэх вэ?

13. Хамгийн ихээр ганцаардаж байсан мөч тань хэзээ вэ?
14. Би тандаа хангалттай олон удаа хайртай гэж хэлж чадсан уу?
15. Надтай цуг хиймээр байгаа дурсамж үлдээх сонирхолтой, хөгжилтэй зүйл чинь юу вэ?
