UBLife Logo
Newsfeed

Алуурчин халимууд зулзагуудаа дагуулан завь сөнөөж эхэлжээ

Алуурчин халимууд зулзагуудаа дагуулан завь сөнөөж эхэлжээ

Эрдэмтэд цочролд орж, хямралд орсон орка халимууд завь руу дайрч эхэлсэн бөгөөд энэ нь халимуудын дунд тархаж, бүгд адил хариу үйлдэл үзүүлж эхэлж буйг санууллаа.

Халимууд Европын Иберийн хойгийн ойролцоо гурав дахь завь руугаа дайрч живүүлсэн гэсэн мэдээлэл Livescience сайт дээр гарлаа. Мөн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү үйлдлийг бусад халимууд ч мөн даган дуурайж байгаа гэнэ. 

Гурван орка халим (алуурчин халим) 5 сарын 4-ний шөнө Испанийн эргийн ойролцоох Гибралтарын хоолойд дарвуулт онгоцыг мөргөж сөнөөсөн байна. Энэ тухайд тус хөлгийн ахмад Вернер Шауфельбергер "Хоёр жижиг бас нэг том халим байсан. Хоёр жижиг хойноос онгоцыг тогтворгүй болгон сэгсэрч байхад том халим нь хажуу талаас маш хүчтэй мөргөж байсан. Жижиг халимууд нь том халимынхаа үйлдлийг яг дуурайж байсан. Том халим мөргөж эхэлсний дараа удалгүй жижиг халимууд ч мөн яг дуурайн мөргөж эхэлсэн" хэмээжээ. Эргийн хамгаалалтынхан завинд байсан багийн гишүүдийг аварсан боловч завь нь тэр даруй живжээ.

Тэгтэл өнгөрсөн амралтын өдөр өөр зургаан халим завь руу дайрсан байна. Том халим зулзагадаа хэрхэн завийг хөмрөн унагаахыг зааж өгч буй мэт харагдсан тухай тус завин дээр байсан Грег Блэкбурн мэдээлжээ. 

Иберийн хойгийн ойролцоох халимуудын дайралт 2020 оны тавдугаар сараас эхэлсэн гэнэ. Явж буй завин дээр очоод, амжилттай зогсоосон даруйдаа сонирхол нь буурч орхин явж байсан тухай хэд хэдэн мэдээлэл хадгалагджээ. 

Энэхүү дайралтуудын ихэнх нь ямар ч хор хөнөөлгүй байсан тухай албаны хүн мэдээлжээ. "2020 оноос хойш бүртгэгдсэн 500 гаруй тохиолдол бий. Гэхдээ бусад үед ямар ч гэм хоргүй байсан ч сүүлд гурван хөлөг онгоц живсэн. Бидний тооцоолж буйгаар алуурчин халимууд аль нэг газраар явж буй 100 хөлөг тутмын нэг дээр нь очиж байна" хэмээжээ. 

Ямар нэгэн траума өгөхүйц, маш хүчтэй харгис үйл явдлаас шалтгаан халимын сүрэгт цочрол өгч, тэд ийм хариу үйлдэл үзүүлж байна гэх таамаглал гараад байгаа юм. 

"Бид учир шалтгааныг нь мэдэхгүй байгаа ч тэд үүнийг зорилготойгоор хийж байна. Энэ бол тэдний өөрсдийгөө хамгаалах, аюулыг холдуулах гэсэн оролдлого" хэмээн тайлбарлаж байна. Тэдний зан байдалд нөлөөлж чадахуйц хэмжээний зовлон шаналал тохиолдож, энэ нь сүрэг даяар тархан илүү ширүүн болгож байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
3
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.