Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хэн нэгэнд эргэлт буцалтгүй дурласныг тань илтгэх 19 шинж тэмдэг


Хэн нэгэнд дурласнаа яаж мэддэг вэ? Бид зарим зүйлийг яг таг мэдэж болдог. Жишээ нь бид ганцаардаж, гуниглаж, харамсаж, гомдож, айж, уурлаж байгаагаа маш сайн мэддэг ч хайрлаж буйгаа хэрхэн мэдрэхээ, яаж хүлээж авахаа, ер нь яаж мэдэхээ ойлгодоггүй. Гэхдээ танд дараах мэдрэмжүүдээс төрж байна уу? Тийм бол дурлал таныг зорин иржээ гэж ойлгож болох нь. 


1. Адал явдалд дурлаж эхэлнэ. 

Гэнэт л ямар нэгэн саналд нээлттэй хандаж, шинэ зүйл туршиж үзэхийг хүсэх болно. Өмнө нь идэж байгаагүй, хүсэхгүй байсан ч сүши идмээр санагдах, айж байсан ч шүхрээр үсрэхийг оролдох гэх мэт.

2. Тэр хүний тухай маш их сониучирхах болно.

Таны их цаг зарцуулж, соинрхож, хайж ухдаг зүйл ямар нэг гэмт хэргийн подкаст, интернэтийн хов жив биш харин өнөөх хүн чинь болж хувирна. 

3. Тэр хүнийхээ зовлон шаналлыг давхар мэдэрч эхэлнэ.

Тэр хүний зовлон шаналал танд хамаатай мэт, таны нэг хэсэг болсон мэт санагдах болно.

4. Болзооны олон янзын санаа орж ирнэ.

Ийм зүйл хийж болох юм байна, ийшээ хамт явбал гоё доо гэх мэтээр шинэ санаа орж ирж, бас хамтдаа цаг өнгөрүүлэхийн тулд янз бүрийн зүйл сэдэж, хамт хийх хүсэлд автдаг. 

5. Бусад чухал зүйлийг мартаж эхэлнэ.

Найзуудтайгаа уулзах цаг багасч, гэртээ өнгөрүүлэх цаг ч багасч, хоббиндоо зориулдаг байсан цаг чинь багасч эхлэх болно.

6. Мөрөөдөж буй хүнээ олсон мэт санагдана.

Шинэ харилцаа танд яг л хүсэн хүлээж байсан зүйл чинь болж бүтэж байгаа мэт мэдрэмж төрүүлж, түүнтэй цуг ирээдүйгээ хүртэл төсөөлж чадах болно. 

7. Биеэрээ хүрч мэдэрч үзэхийг хүснэ.

Та түүнд хүрч үзэхийг, гараас нь атгахыг, ямар нэг байдлаар өөрт чинь хүрээсэй гэж хүсэх болно. Энэ мэдрэмжүүд улам бүр эрчтэй болж, та янз бүрийн ойр дотно хүрэлт мэдрэмжийг хүсэж эхлэх болно. 

8. Бүх зүйл дэндүү хурдан эсвэл дэндүү удаан мэт санагдана.

Цаг хугацааны баримжаа өөрчлөгдөж эхэлнэ. Нэг бол түүнийг хүлээх, уулзаагүй, хоорондоо чатлаагүй мөч үүрд байсан мэт удаан санагдаж, түүнтэй байсан өдрүүд нисэх мэт өнгөрөх болно. 

9. Дотно харилцаа илүү таатай санагдана.

Өмнө нь байгаагүйгээр тийм их хүсэл тачаалыг мэдэрч, хүсэж, бас дүр хүсэл илт нэмэгдсэнийг та өөрөө ч анзаарахгүй байхын аргагүй. 

10. Санаа зовж эхэлнэ.

Юунд ч юм санаа зовох нь ихэснэ. Ингэсэн болов уу, тэгэх болов уу, ингэчихсэн юм болов уу гээд янз бүрийн бодол толгойд эргэлдэж эхэлдэг. 

11. Зөвхөн дараагийн уулзалт, болзоонд л анхаарна.

Идэж, ууж, унтаж, амарч ч чадахаа байж, зөвхөн тэр хүнтэй уулзах мөчүүд л толгойд эргэлдэж эхэлдэг. 

12. Хөл тань өөрийн эрхгүй дэвхцэх болно.

Гэдсэн дотор эрвээхий эргэлдэнэ гэж ярьдаг даа? Яг түүн шиг л. Та суудал дээрээ тогтож ядах бөгөөд үйлдэл хөдөлгөөнүүд тань огцом, хурдан болох болно.

13. Утаснаасаа салж чадахгүй.

Шинэ пост, стори хийх болов уу, юм бичих болов уу, залгах болов уу гээд байнга утсаа шагайна. Бас онлайн байна уу, хэзээ сүүлд орж ирсэн байна, одоо унтсан болов уу, хэзээ сэрэх бол гээд байнга л харах болно. 

14. Инээмсэглэсээр байх болно.

Нүүрнээс чинь инээмсэглэл салахгүй. Зүгээр л ганцаараа явж байхдаа, эсвэл хичээл, ажил дээрээ нэг мэдэхэд инээмсэглээд сууж байх болно. 

15. Илүү сайн хүн байхыг хүснэ.

Ямар нэгэн муу зуршил тань бага багаар алга болж, илүү сайн зүйл хиймээр, бусдад тусалмаар, сайхан үг хэлмээр болох болно. Бусдыг ихээхэн анхаарч, халамж тавьж, юунд ч дийлдэшгүй санагдана.

16. Маш их зүйлийг төсөөлөн бодож эхэлнэ.

Янз бүрийн үйл явдлыг төсөөлөн бодох нь ихсэх болно. Дур хүсэл нэмэгдэж, төсөөлөн бодох чадвар маш ихээр нэмэгддэг. 

17. Аюулгүй санагдаж эхэлнэ.

Та эцэст нь нэг тайван амгалан мэдрэмж авч, ямар нэг аюулд өртөхгүй мэт санагдах болно. Мэдрэмж бодлоо хуваалцаж, өөрийгөө үнэлж, бас өөрийгөө хайрлагдах эрхтэй хүн гэдгээ мэдэрч эхэлдэг. 

18. "Нөгөө" гурван үгийг хэлэхийг хүсэх болно.

"Би чамд хайртай" гэж хэлэх хүртэл хэр хугацаа шаарддаг болохыг мэдэхгүй ч та хэлж чадах мэт санагдана. Заримдаа бүр аман дээр чинь гарч ирнэ.

19. Заримдаа маш их ганцаардаж бас зовж байгаа мэт санагдана. 

Та энэ бүх мэдрэмжүүдээс болж хааяа гуниглаж, уйлж, ганцаардан бухимдана. Гэхдээ энэ тусмаа мэдрэмж нь хүчтэй болохыг, тэр хүн танд чухал болохыг ойлгох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
20 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Person 2023.05.27 66.181.161.161

Би ч бүр дурлаад сохорчихжээ баларчэээ

0 Хариулах