UBLife Logo
Newsfeed

Курт Кобейны эвдсэн гитар 600 мянган ам.доллараар зарагджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Курт Кобейны эвдсэн гитар 600 мянган ам.доллараар зарагджээ

Nirvana хамтлагийн нэрт дуучин Курт Кобейны 1990-ээд оны үед "Nevermind" цомгоо бэлдэж байх үедээ өөрийн гараар эвдэж хаясан гитар дуудлага худалдаагаар 600 мянган ам.долларын үнэд хүрчээ. 

Хагархай хар өнгийн "Fender Stratocaster" брэндийн энэхүү гитараар Курт Кобейн олон жил тоглосон ч өөрөө газарт цохин хагалж, эргүүлэн эвлүүлсэн ч ахин хөгжим тоглох боломжгүй болжээ. Гитаран дээр хамтлагийн бусад гишүүдийн ч гарын үсэг мөнгөн тэмдэгтээр зурагдсан байдаг аж. 

Мөн Курт Марк Ланеганд найздаа бичсэн үгс, өөрийнхөө нэрийг алдаатай бичсэн зэрэг нь ч гитартай хамт хадгалагдан үлджээ. Уг гитар 80 мянган ам.долларын үнэтэй бөгөөд дуудлага худалдаагаар 600 мянган ам.долларт хүрчээ. 

Курт Кобейны амьдралынхаа турш хэд хэдэн гитар эвдэж, тайзан дээр ч хамаагүй шидчихдэг байжээ. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.