Намрын улиралтай зэрэгцэн эхэлдэг олон улсын томоохон кино наадмууд амжилттай болж өнгөрлөө. Гэхдээ энэ жилийн наадмууд бидэнд хамгийн их “хамааралтайгаараа” онцлог байв. Учир нь найруулагч Отто Беллийн “Eagle Huntress” буюу “Бүргэдийн анчин охин” баримтат кино энэ жилийн Сандэнс, Торонто болон Теллюридийн олон улсын наадмуудад оролцож, онцгой үзвэрээр гарсан билээ.
Бүргэдчин охин Айшолпан гэр бүлийнхэн болон кино багийнхантайгаа тус наадмуудад оролцоод ирсэн. Кино үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа бөгөөд найруулагч Отто Белл киноны нээлтийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлалаа. “Бүргэдийн анчин охин” кино энэ сарын 28-наас АНУ-ын кино театруудаар гарч эхэлхээр болжээ.