Өнгөрөгч ням гарагт Боловсрол сувгаар "Яг түүн шиг" шоуны шинэхэн улирлын шинэхэн дугаар үзэгчдэд хүрлээ. Гэхдээ энэ дугаар ихээхэн шуугиан тариад амжсан аж. Нүүр хувиргалттай холбоотой сэтгэгдлүүдийг та ч бас харж амжсан уу? Өчигдөр нэвтрүүлгийн оролцогчид маань яг үнэндээ хэнтэй илүү төстэй болсон байсныг хамтдаа сонирхоцгооё.
1. Дуучин Оюу өчигдөр Кристина Агилерагийн "Show me how to burlesque" дууг дуулсан. Гэхдээ тэр хэнийг илүү санагдуулсан гээч? Дуучин Sia.

2. Дуучин Анугийн хувьд Лейди Гагаг дуурайсан билээ. Харин үзэгчид түүнийг жүжигчин Туяатай илүү адилхан харагдаж байна гэцгээж байв.

3. Mrs.M Кармен дуурийн гол дүрийг гайхалтай үзүүлсэн хэдий ч түүний нүүр хувиргалт дуучин Хишигдалайг санагдуулж байлаа.

4. Guys-ийн Лхагваа Араатны дүрийг чадварлаг гаргаж өчигдрийн дугаарт түрүүлсэн. Гэхдээ түүнийг харахад өөр хэн нэгэн санаанд орж ирэхгүй байна гэж үү?

5. Жүжигчин Эрдэнэзааны хувьд алдарт дуучин Weeknd-ийн "Earned it" дууг дуулсан билээ. Тэгвэл түүнийг нүүр хувиргалт Weeknd-ээс арай өөр хүнтэй төстэй харагдуулж байв.

6. Дуучин Агиймаа реппер Thunderz-ийн баргил хоолойг чадварлаг дуурайсан ч түүний хувцаслалт "Ghostbusters" киног санагдуулж байлаа.

7. Дуучин Оргилын хувьд МУГЖ Лхагвасүрэнг дуурайсан билээ. Харин хүмүүс түүнийг өөр нэгэн Лхагваа болох Фантастикийн Барслхагватай төстэй харагдаж байна гэцгээв.

8. Өчигдрийн дугаарт хүмүүсийн магтаалыг ихээр хүртсэн хүн бол яах аргагүй Jason байсан юм. Тэрээр даалгавраа гүйцэлдүүлж дуучин BX-тэй үнэхээр адилхан болж чаджээ.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин